Улсын бүртгэлийн ажилтан Б.М нь эрэн сурвалжилж байсан этгээдийн нэр дээр үндэсний энгийн гадаад паспорт гаргаж өгчээ


4-р сарын 30
16 цаг 58 минут

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр 12 хүнд холбогдох зургаан хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Тухайлбал 

- Б.М нь ...дүүргийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа З.А, Н.Г, Т.Т нартай бүлэглэж, тэдний гуйлтаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, цагдаагийн байгууллагаас шалгаж буй эрүүгийн хэрэгт олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа нэр бүхий иргэний нэр дээр үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.М, З.А нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Н.Г-г нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Т.Т-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 8 сар хорих ял оногдуулсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хаврын мод тарих өдрүүд маргааш эхэлнэ1 цаг 51 минутын өмнөУлсын бүртгэлийн ажилтан Б.М нь эрэн сурвалжилж байсан этгээдийн нэр дээр үндэсний энгийн гадаад паспорт гаргаж өгчээ2 цаг 6 минутын өмнөНийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ2 цаг 9 минутын өмнө“365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн боллоо2 цаг 22 минутын өмнөСургуулийн орчин дахь дээрэлхэлтийг зогсооё2 цаг 27 минутын өмнөСолонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина2 цаг 35 минутын өмнөХаламжийг мөнгөөр дэмждэг нь ядуурлыг бууруулахгүй байна2 цаг 37 минутын өмнөЭрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-ын Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ2 цаг 44 минутын өмнөАвстрали улсын ногоон устөрөгчийн технологийн туршлагаас судална2 цаг 46 минутын өмнөБэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам зохион байгуулна3 цаг 50 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 29. 16:32"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"4 сар 29. 16:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.