“365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн боллоо


4-р сарын 30
16 цаг 42 минут

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 

Энэхүү зөвлөгөөнд оролцсон ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан үг хэлэхдээ “Хүүхдийн эрхийн зөрчил, тэр дундаа үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг таслан зогсоохгүйгээр хүмүүнлэг нийгмийг бүтээх боломжгүй. Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй хувь хүн, гэр бүл, хүрээлэл, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болдог, төлөвшдөг зүйл. Тиймээс гэр бүлийн боловсролд онцгой анхаарах, томчууд хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байх, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаг, ойлгож, сонсдог байх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн том хөшүүрэг болно” гэдгийг онцоллоо.

 

 

Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар 2200 гэмт хэргийн улмаас хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Ингэхдээ ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хүчиндэх, өмчлөх эрхийн эсрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг цахим гэмт хэрэгт өртөж байна.

 

2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй гомдол, мэдээлэл 399 бүртгэгдсэнээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн шижтэй, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй байжээ. Тэгвэл 2026 оны эхний гурван сарын байдлаар үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн шинжтэй бөгөөд 24 буюу 41.4 хувийг зөрчлийн болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

Зөвлөгөөний үеэр цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зөв хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд өрнөж, хүүхдийн эрхийг хамгаалах, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаарх мэдлэг, ойлголтыг оролцогчдод хүргэлээ. Мөн цахим дээрэлхэлттэй тэмцэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, багш, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал солилцов. Энэхүү зөвлөгөөнийг “И-Монгол академи”, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Амгалан айл” төрийн бус байгууллага, НИТХ  хамтран зохион байгуулж, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид зэрэг 800 орчим төлөөлөл оролцлоо.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хаврын мод тарих өдрүүд маргааш эхэлнэ55 минут 40 секундын өмнөУлсын бүртгэлийн ажилтан Б.М нь эрэн сурвалжилж байсан этгээдийн нэр дээр үндэсний энгийн гадаад паспорт гаргаж өгчээ1 цаг 11 минутын өмнөНийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ1 цаг 14 минутын өмнө“365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн боллоо1 цаг 27 минутын өмнөСургуулийн орчин дахь дээрэлхэлтийг зогсооё1 цаг 32 минутын өмнөСолонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина1 цаг 40 минутын өмнөХаламжийг мөнгөөр дэмждэг нь ядуурлыг бууруулахгүй байна1 цаг 41 минутын өмнөЭрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-ын Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ1 цаг 49 минутын өмнөАвстрали улсын ногоон устөрөгчийн технологийн туршлагаас судална1 цаг 50 минутын өмнөБэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам зохион байгуулна2 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 29. 16:32"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"4 сар 29. 16:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.