Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина


4-р сарын 30
16 цаг 29 минут
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй Солонго-1 орон сууцны хорооллоос Архивчдын гудамж буюу Нисэхийн авто зам хүртэл хоёр эгнээ бүхий 570 метр авто зам барина.

Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замыг барих гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө дулааны болон цэвэр усны шугамыг шилжүүлэх, хүчитгэх ажлыг хийнэ. Ийнхүү график төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 10-нд авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв. 

Тус авто зам нь Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нэгдүгээр туслах гудамж зам юм. Уг авто замыг ашиглалтад оруулснаар Солонго-1 орон сууцны хорооллын 5 мянган айл өрх Нисэхийн төв авто зам руу шууд нэвтрэх ач холбогдолтой. 

Эх сурвалж: НЗДТГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хаврын мод тарих өдрүүд маргааш эхэлнэ51 минут 12 секундын өмнөУлсын бүртгэлийн ажилтан Б.М нь эрэн сурвалжилж байсан этгээдийн нэр дээр үндэсний энгийн гадаад паспорт гаргаж өгчээ1 цаг 7 минутын өмнөНийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ1 цаг 9 минутын өмнө“365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн боллоо1 цаг 23 минутын өмнөСургуулийн орчин дахь дээрэлхэлтийг зогсооё1 цаг 27 минутын өмнөСолонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина1 цаг 36 минутын өмнөХаламжийг мөнгөөр дэмждэг нь ядуурлыг бууруулахгүй байна1 цаг 37 минутын өмнөЭрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-ын Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ1 цаг 44 минутын өмнөАвстрали улсын ногоон устөрөгчийн технологийн туршлагаас судална1 цаг 46 минутын өмнөБэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам зохион байгуулна2 цаг 50 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 29. 16:32"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"4 сар 29. 16:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.