Австрали улсын ногоон устөрөгчийн технологийн туршлагаас судална


4-р сарын 30
16 цаг 19 минут

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.

Салбарын сайдын зүгээс Австрали улстай эрчим хүч, уул уурхай зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой, томоохон гуравдагч хөрш хэмээн үздэгээ тодотгоод, салбартаа баримталж буй бодлого, зарчим, зорилтот ажлуудаа танилцуулсан юм. Хэдийгээр хоёр улс газар зүйн хувьд алслагдсан ч олон нийтлэг зүйлтэйг Элчин сайд Лео Зэнг онцлоод, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол зэрэг олон салбарт өргөн хүрээнд ажиллаж ирснийг цаашид илүү гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүний зүгээс Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах талаар сонирхсон юм.

Энэ талаар сайд Б.Найдалаа “Монгол Улс нүүрсээр баян. Мөн сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, өргөн уудам нутагтай. Иймээс эдийн засаг, байгаль орчны тэнцвэр зэргийг харгалзан сэргээгдэх эрчим хүчний салбарыг тууштай дэмжинэ. Монгол Улс ногоон эрчим хүчний шилжилт хийх ёстой. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхой болгоно. Тархмал эх үүсвэрийг дэмжих бодлогыг ойрын хугацаанд танилцуулж, хэрэгжүүлнэ. Өмнийн говьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад оруулахыг зорин ажиллаж байна. Эрчим хүч экспортлоход ач холбогдолтой хил дагуух төслүүд хэрэгжүүлэхийг зорино” хэмээв.  

Манай улс эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хаалгаа илүү зоригтой нээж байгааг сайд Б.Найдалаа хэлээд, Австралийн хөрөнгө оруулагчдыг урьж байгаагаа тодотголоо. Ингэхдээ хөрөнгө оруулахад тээг саадгүй, нээлттэйгээр, бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн гэдгийг дурдсан юм. Түүнчлэн хүний нөөцийг чадавхжуулах, ногоон шилжилтийн баримт бичиг, стратеги боловсруулах, ногоон устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлсэн арвин туршлагатай Австрали улсаас туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Өдгөө Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийг бэлтгэж байгаа бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахыг зорьж буй.

Элчин сайд Лео Зэнг “Эрчим хүчний шилжилтийг зоримог хийхээр зорьж байгааг сонсоход таатай байна. Монгол Улс ногоон эрчим хүчний асар их боломжтой. Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байна гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад төрүүлэх нь чухал” хэмээн дурдаад, эрчим хүчний салбарт бүхий л түвшинд хамтран ажиллахаа илэрхийлэв.  Нар, салхины эрчим хүч, устөрөгчийн технологиор тэргүүлэгчдийн нэг болох Австрали нь монгол айл өрхүүдийн агаарын чанарыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүрснээс нарны эрчим хүч рүү” санаачилгыг дэмжин ажиллахын сацуу Герман улстай хамтран техникийн болон мэргэжлийн боловсролын шинэчлэлийг дэмжин, чадварлаг боловсон хүчин бэлдэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хаврын мод тарих өдрүүд маргааш эхэлнэ47 минут 59 секундын өмнөУлсын бүртгэлийн ажилтан Б.М нь эрэн сурвалжилж байсан этгээдийн нэр дээр үндэсний энгийн гадаад паспорт гаргаж өгчээ1 цаг 3 минутын өмнөНийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ1 цаг 6 минутын өмнө“365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн боллоо1 цаг 19 минутын өмнөСургуулийн орчин дахь дээрэлхэлтийг зогсооё1 цаг 24 минутын өмнөСолонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина1 цаг 32 минутын өмнөХаламжийг мөнгөөр дэмждэг нь ядуурлыг бууруулахгүй байна1 цаг 34 минутын өмнөЭрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-ын Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ1 цаг 41 минутын өмнөАвстрали улсын ногоон устөрөгчийн технологийн туршлагаас судална1 цаг 43 минутын өмнөБэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам зохион байгуулна2 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 29. 16:32"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"4 сар 29. 16:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.