Яс, үе мөч, булчингийн өвчлөлийн судалгааны дэлхийн томоохон чуулганы нэг болох WCO-IOF-ESCEO 2026 арга хэмжээ Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод болов. Энэ арга хэмжээний үеэр УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн дарга, эмч Н.Энхтайван “Шилдэг залуу судлаачийн шагнал” хэмээх нэр хүндтэй шагнал хүртжээ.
Энэхүү шагналыг дэлхийн 16 орны 23 шилдэг залуу судлаачдад 2026 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Nicholas Harvey (IOF-ийн Ерөнхийлөгч), Jean-Yves Reginster (ESCEO-ийн Ерөнхийлөгч) нар гардуулсан юм.
Яс, үе мөч, булчингийн өвчлөлийн судалгаа нь хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт онцгой ач холбогдолтой бөгөөд энэ салбарт залуу судлаачдыг дэмжих нь ирээдүйн оношилгоо, эмчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй юм.

Сэтгэгдэл бичих