Д.Д нь 600 мянган төгрөгийн хахууль авснаар нийтийн албанд ажиллах эрхээ 5 жилээр хасуулж, 10 сая төгрөгөөр торгуулжээ.
Тодруулбал, Д.Д нь ... газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас гадаадад зорчих эрх нь түдгэлзсэн З.Б-ээс гадаад улсад зорчин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тухай хүсэлт авсан.
Тус хүсэлтийг эмнэлгийн баримт бичгийн хамт 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасныг хүлээн авч, эмнэлгийн мэргэжлийн комиссын дүгнэлт ирүүлээгүй байхад нь гадаад зорчих эрхээ сэргээлгэх боломжийг бүрдүүлж, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бусдаар дамжуулан бэлнээр 600 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), З.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Д.Д-г хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, З.Б-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж 5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.
Эх сурвалж: УПЕГ

Сэтгэгдэл бичих