“Монголын эдийн засгийн чуулган”-ыг цуцлав


4-р сарын 29
16 цаг 13 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ оны зургадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган”-ыг цуцлав.

 

Олон улсын геополитикийн хурцадмал байдал болон том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, түүхий эд, эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэж буй. Гадаад орчны тодорхой бус байдал нь импортын өртгийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өсгөх замаар Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд болон шууд бус сөрөг нөлөөллийг үзүүлэх эрсдэлтэй байна.

 

Иймд төсвийн бодлогыг оновчтой болгож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц бүрдүүлэх нь төрийн байгууллагуудын нэн тэргүүний зорилт болоод байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төсвийн үр ашиггүй зардлыг танаж, нөөцийг стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаанд төвлөрүүлэх замаар эдийн засгийн дархлааг дэмжих зайлшгүй шаардлагатай хэмээн үзлээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа56 минут 48 секундын өмнө"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"59 минут 34 секундын өмнөН.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно1 цаг 1 минутын өмнөМонгол эмч “Шилдэг залуу судлаач"-ийн шагнал хүртжээ1 цаг 5 минутын өмнө₮600 мянгын хахууль авсан Д-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, ₮10 саяар торгожээ1 цаг 6 минутын өмнөНийслэлийн энэ жилийн I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ1 цаг 7 минутын өмнөИргэдийн мэдээллийг шүүн тунгаах чадварыг системтэйгээр бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 13 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ1 цаг 15 минутын өмнөХаан Чарльз илтгэлдээ юуг онцлов?1 цаг 15 минутын өмнө“Монголын эдийн засгийн чуулган”-ыг цуцлав1 цаг 16 минутын өмнө2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна4 сар 28. 17:03Автобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ4 сар 28. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.