![]()
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал маргааш буюу 2026.04.28-ны өдөр болно.
09:00 цагт Галлериа төвийн гуравдугаар давхарт эхэлнэ. Хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах юм.
Тус компани 2025 онд нийт 211 808 тээврийн хэрэгслээр 28 762 922 тонн нүүрс экспортолжээ.
Харин энэ онд 120 удаагийн арилжаагаар 557.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.68 сая тонн нүүрс арилжаад байна. Төмөр замын хоёр, авто тээврийн найман чиглэлд нүүрс тээвэрлэж байна.

Сэтгэгдэл бичих