"Энэ онд 12 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна"


4-р сарын 27
16 цаг 51 минут

"Энэ онд 12 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна"

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар долоон байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байгаа бол үлдсэн таван байршилд ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна. 

НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөж, ажлын зураг төсөл батлагдсан.

2025 онд дөрвөн байршлын гэрээт ажлыг хийж дууссан бөгөөд үлдсэн байршлын ажлуудыг он дамжин хэрэгжүүлж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөний нэг багц ажлын гүйцэтгэгчийн хариуцлагагүй, удаашралтай байдлаас шалтгаалж тухайн байршлын гэрээг цуцалсан юм.

Ийнхүү энэ онд тухайн багцыг гурван багц тендер болгон, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гүйцэтгэгч нь шалгарсны дараа шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилсний дараа гүйцэтгэгчийн гүйцэтгэл шаардлага хангаагүй, эвдрэл гэмтэл гарсан тохиолдол гараагүй. Ийм тохиолдол гарвал замын ажлыг гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй байдаг” гэлээ.

Дараах долоон байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна.

  • Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 3.4 мянган ам метр явган замын ажил 83 хувьтай үргэлжилж байна.
  • Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 10.9 мянган ам метр явган замын ажил 62 хувьтай үргэлжилж байна.
  • Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын хойд талаар 2.6 мянган ам метр явган замын ажил 80 хувьтай үргэлжилж байна.
  • АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын баруун талаар 1.0 мянган ам метр явган замын ажил 84 хувьтай үргэлжилж байна.
  • АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын зүүн талаар 3.1 мянган ам метр явган замын ажил 40 хувьтай үргэлжилж байна.
  • Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын урд талаар 9.5 мянган ам метр явган замын ажил 35 хувьтай үргэлжилж байна.
  • Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талаар 7.8 мянган ам метр явган замын ажил 45 хувьтай үргэлжилж байна.

Дараах таван байршилд явган хүний зам шинэчлэх бэлтгэл хангаж байна.

  • Баруун дөрвөн замын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
  • Төв шуудангийн уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл /Замын урд талаар/ явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
  • Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын хойд талаар/, Бөхийн өргөөний уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын урд талаар/ явган замын ажил тендер шалгаруулалт дуусаж, үнэлгээний шатанд байна.
  • Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэлх замын урд талаарх явган замын ажил гүйцэтгэгчээс гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн.
  • Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын урд талаар явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо44 минут 6 секундын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно1 цаг 33 минутын өмнө"Энэ онд 12 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна"1 цаг 51 минутын өмнө"Мөнгөний хатуу бодлого бодит эдийн засаг дээр эерэг үр нөлөөг үзүүлж байна"2 цаг 23 минутын өмнөТатвар төлөгчдөд 57 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг буцаан олголоо2 цаг 24 минутын өмнөХОЁР КИЛОМЕТР ГАРУЙ ҮРГЭЛЖЛЭХ УРТЫН ГОЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХЭВЛЭЛИЙНХНИЙ АНХААРЛЫГ ТАТЛАА2 цаг 31 минутын өмнөБҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД ФОРУМД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ ОРОЛЦОЖ БАЯР ХҮРГЭЛЭЭ3 цаг 48 минутын өмнөОрон нутгийн сонгуульд таван нам оролцохоо илэрхийллээ4 цаг 4 минутын өмнөЦөмийн эрчим хүчний хамгийн том осол болсноос хойш 40 жил өнгөрчээ4 цаг 9 минутын өмнө“БҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД–2026” ФОРУМ БАРУУН-УРТ ХОТОД АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА4 сар 25. 14:53Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ4 сар 24. 14:48УИХ: Гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг үдээс хойш явуулахаар хойшлуулав4 сар 24. 14:45
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.