
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгуулагдаж буй “БҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД–2026” форум амжилттай үргэлжилж байна. Тус форум нь бүс нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, туршлага солилцох зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Форумд улс, бүс нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд өргөнөөр оролцож, орон нутгийн сэтгүүл зүйн өнөөгийн байдал, цахим шилжилт, мэдээллийн үнэн бодит байдал, ёс зүйн асуудал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.


Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь оролцож, оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрбээр Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бодлого, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулга мэдээлэл өгч, орон нутгийн хөгжилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, үүрэг роль чухал болохыг онцлон тэмдэглэв.

Мөн форумын үеэр бүс нутгийн сэтгүүлчдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, орон нутгийн дуу хоолойг бодитой хүргэхэд чиглэсэн санал санаачилгууд дэвшүүлж, харилцан туршлага солилцож байна.

Сэтгэгдэл бичих