Сүхбаатар аймагт 15 жилийн дараа зохион байгуулагдаж буй Бүс нутгийн сэтгүүлчид өргөтгөсөн форумд оролцогчидтой аймгийн Засаг дарга М.Идэрбат уулзаж баяр хүргэн, талархал илэрхийлсний дээр аймаг орон нутгийнхаа өнөөгийн нөхцөл байдал болоод цаашдын хөгжлийн гарц, хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа.
Сүхбаатар аймаг цаашид улсын төсвөөс татаас авдаггүй болох том зорилго тавьж, ирээдүйн хөгжлөө тодорхойлсныг сэтгүүлчид сайшааж байлаа. Үүнийгээ бодит ажил хэоэг болгохын тулд хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөобөрүүд нь ч зөвхөн Сүхбаатар аймаг төдийгүй улс орны нийгэм эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх давуу талтайг ч тэд онцолж байв.
Аймгийн засаг даргын уулзалтад Баруун-Урт сумын засаг дарга Ж.Жавхаатөгс, ИТХ-ын дарга Г.Идэрмөнх нар оролцсон бөгөөд тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй хариулж, санал солилцсон юм.







Сэтгэгдэл бичих