Дүүжин тээврээр зорчих тарифыг ₮3,000-аар тогтоовол 2030 оноос ашигтай ажиллана гэж тооцоолжээ


4-р сарын 23
15 цаг 18 минут

Дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг(Орон Нутгийн Өмчит Төсвийн Үйлдвэрийн Газар) өнгөрсөн 2025 онд НИТХ-аас байгуулсан байдаг. НЗД-ын харьяанд байдаг тус газрын зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх, дүрмийг шинэчлэн батлах асуудлыг ирэх долоо хоногт болох НИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

“Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ нь нийтийн тээврийн шинэ төрөл болох дүүжин замын тээврийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу зохион байгуулах бөгөөд нийт 57 ажилтантайгаар, 3 ээлжийн горимоор тасралтгүй ажиллуулах бүтэцтэй байх өөрчлөлтийг оруулахаар төлөвлөжээ. Үүнээс өдөрт зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ, шөнийн цагаар засвар үйлчилгээ, техникийн хяналтыг хэрэгжүүлэх байдлаар хүний нөөцийг хуваарилах гэнэ.

Дүүжин тээвэр нь цагт 2,320 зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд өдөрт 37 мянга гаруй, жилд 13.5 сая хүртэл зорчигч үйлчлүүлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Тарифыг 3,000 төгрөгөөр тооцвол, 2030 оноос ашигтай ажиллах санхүү, эдийн засгийн тооцоог гаргасан байна.

Харин нийслэлийн энэ оны төсвөөс “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны зардалд ₮2.3 тэрбумыг төсөвлөжээ.

Франц улсын Засгийн газрын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврог 40 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд дүүжин тээврийг явуулахаар "Пома" групп ажиллаж байгаа бөгөөд энэ оны төгсгөлд ашиглалтад оруулна гэж мэдэгдээд байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 43 минутын өмнөДүүжин тээврээр зорчих тарифыг ₮3,000-аар тогтоовол 2030 оноос ашигтай ажиллана гэж тооцоолжээ1 цаг 46 минутын өмнө2026 оны эхний улиралд 47,483 монгол иргэн БНСУ-д зорчжээ1 цаг 47 минутын өмнөХүүхдийн инженер, бүтээлч чадварыг дэмжих тэмцээн боллоо1 цаг 48 минутын өмнөӨмчийн ангилал, зохицуулалтын бүрхэг заалт албан тушаалтнуудад боломж олгодог уу?1 цаг 53 минутын өмнөИрэх сарын 18-наас Хан-Уул дүүргийн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана1 цаг 54 минутын өмнө"Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ1 цаг 56 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа2 цаг 1 минутын өмнөДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2 цаг 2 минутын өмнө180 автобусыг орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй гэсэн бол School police-т бүтэн өдрийн цалинтай чөлөө олгохыг дэмжив2 цаг 4 минутын өмнө“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”4 сар 22. 18:32Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна4 сар 22. 18:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.