2026 оны эхний улиралд 47,483 монгол иргэн БНСУ-д зорчжээ


4-р сарын 23
15 цаг 17 минут

Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,067 иргэн оршин сууж байна.

Үүнээс:

  • C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,246,
  • D-2 ангиллын оюутны визтэй 14,730,
  • D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,503,
  • D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,159,
  • F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,681,
  • E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,829 иргэн амьдарч байгаа юм.
2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,244 иргэн байгаа нь нийт иргэний 23.7 хувийг эзэлжээ.

Хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэйгөөр БНСУ-д оршин сууж буй иргэдийг тус улсын хилээр нэвтэрсэн визийн төрлөөр авч үзвэл 

  • C-3 ангиллын визтэй 9,493 иргэн буюу 66.8 хувь
  • E-9 ангиллын визтэй 1,374 иргэн буюу 9.6 хувь,
  • D-2 ангиллын визтэй 678 иргэн буюу 4.7 хувь,
  • D-4 ангиллын визтэй 673 иргэн буюу 4.7 хувь.
  • -G-1 ангиллын визтэй 433 иргэн буюу 3.3 хувийг тус тус эзэлж байна.

БНСУ-д зорчсон Монгол Улсын иргэдийн тоо:

2026 оны нэгдүгээр сард 17,129 иргэн, хоёрдугаар сард 13,569, гуравдугаар сард 16,289 иргэн зорчсон бөгөөд он гарснаас хойш нийт 47,483 иргэн БНСУ-д ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 43,693 иргэн ирсэнтэй харьцуулахад 8.7 хувиар өссөн байна.

2026 оны гуравдугаар сард нийт 16,289 иргэн ирснээс визийн ангилал тус бүрийн тоо:

  • C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 11,184,
  • D-2 ангиллын оюутны визтэй 1,925,
  • D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 1092,
  • D-10 ангиллын ажил хайгч визтэй 198,
  • E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 167,
  • B-2 дамжин өнгөрөх визтэй 393 иргэн тус тус зорчжээ.
Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.

 

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 41 минутын өмнөДүүжин тээврээр зорчих тарифыг ₮3,000-аар тогтоовол 2030 оноос ашигтай ажиллана гэж тооцоолжээ1 цаг 44 минутын өмнө2026 оны эхний улиралд 47,483 монгол иргэн БНСУ-д зорчжээ1 цаг 46 минутын өмнөХүүхдийн инженер, бүтээлч чадварыг дэмжих тэмцээн боллоо1 цаг 46 минутын өмнөӨмчийн ангилал, зохицуулалтын бүрхэг заалт албан тушаалтнуудад боломж олгодог уу?1 цаг 51 минутын өмнөИрэх сарын 18-наас Хан-Уул дүүргийн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана1 цаг 52 минутын өмнө"Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ1 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа1 цаг 59 минутын өмнөДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2 цагийн өмнө180 автобусыг орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй гэсэн бол School police-т бүтэн өдрийн цалинтай чөлөө олгохыг дэмжив2 цаг 2 минутын өмнө“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”4 сар 22. 18:32Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна4 сар 22. 18:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.