Өмчийн ангилал, зохицуулалтын бүрхэг заалт албан тушаалтнуудад боломж олгодог уу?


4-р сарын 23
15 цаг 11 минут

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахалж байгаа ажлын хэсгээс Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдээр хэлэлцүүлж, саналыг авч байгаа билээ. "Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба өмч хувьчлал" сэдвээр хоёрдахь удаагийн хэлэлцүүлэг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 09.00 цагт Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан" танхимд болно.

Монгол Улсад мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад бодлогын түвшинд дахин үнэлгээ хийж, тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Нийгэм, эдийн засгийн орчин өөрчлөгдөж, төрийн өмчийн удирдлагын үр ашиг, ил тод байдалд тавигдах шаардлага нэмэгдэж буй энэ үед хуулийн хэрэгжилтэд илэрч буй сул талуудыг засах цаг болсон. Одоогийн хуульд өмчийн ангилал тодорхой бус байгаагаас хариуцлагын тогтолцоо сулрах, өмчийн ашиглалт үр ашиггүй болох нөхцөл бүрдэж байна.

Ялангуяа нийтийн эзэмшлийн дэд бүтэц, газар зэрэг өмчийн эзэмшил, ашиглалтын асуудал тодорхойгүй хэвээр байна. Мөн Нийтийн өмчийн бүртгэл, ашиглалтын мэдээлэл бүрэн ил тод биш, нэгдсэн мэдээллийн сан дутмаг байгаа нь олон нийтийн хяналтыг сулруулж байна гэх мэт олон талт шүүмжлэл өрнөсөөр байгаа. Суурь хуулийн шинэчлэлийг энэ парламент эхлүүлж байгаагаараа онцлог юм. Нийтийн өмчийг үр ашигтай, ил тод, хариуцлагатай удирдах тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, засаглалын чанарт шууд нөлөөтэй. Иймд хуулийн шинэчилсэн найруулгад бодитой, зоримог өөрчлөлт хийх нь цаг үеийн шаардлага болоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 40 минутын өмнөДүүжин тээврээр зорчих тарифыг ₮3,000-аар тогтоовол 2030 оноос ашигтай ажиллана гэж тооцоолжээ1 цаг 43 минутын өмнө2026 оны эхний улиралд 47,483 монгол иргэн БНСУ-д зорчжээ1 цаг 44 минутын өмнөХүүхдийн инженер, бүтээлч чадварыг дэмжих тэмцээн боллоо1 цаг 45 минутын өмнөӨмчийн ангилал, зохицуулалтын бүрхэг заалт албан тушаалтнуудад боломж олгодог уу?1 цаг 49 минутын өмнөИрэх сарын 18-наас Хан-Уул дүүргийн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана1 цаг 51 минутын өмнө"Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ1 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа1 цаг 58 минутын өмнөДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 цаг 59 минутын өмнө180 автобусыг орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй гэсэн бол School police-т бүтэн өдрийн цалинтай чөлөө олгохыг дэмжив2 цаг 1 минутын өмнө“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”4 сар 22. 18:32Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна4 сар 22. 18:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.