"Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ


4-р сарын 23
15 цаг 08 минут
Хяналтын шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар “Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой 24 хүнд холбогдох 93 хавтаст хэргийг иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлууд, прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулах гэмт хэргээр зүйлчлэгдсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж.
Т ХХК-н нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр нь орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолоор тогтоосон евро 5 стандартын шаардлагыг хангахгүй байхад Т ХХК-н техникийн тодорхойлолтод нийцүүлэн энэхүү шаардлагыг өөрчилж, уг компанийг сонгон шалгаруулсан үйлдэлд С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар, А.Чойжилсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэгд заасан албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээж,
Давж заалдах шатны шүүхээс Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын зүйлчлэлийг хайнга хандсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэг болгон хөнгөрүүлсэн заалтыг хүчингүй болгож,
Т ХХК-н нийлүүлсэн 20 автобус дээр дурдсан шаардлагаас гадна нийтийн тээврийн газраас баталсан бусад шаардлагууд хангагдаагүй байхад актад гарын үсэг зурж хүлээж авсан хэрэгт шүүгдэгч Б.Алтаншагайг ажлын хэсгийн гишүүн бус үндэслэлээр үүрэг хүлээхгүй гэж үзэж Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтуудад нь зөрүүтэй нь эргэлзээ үүсгэсэн үндэслэлээр цагаатгасан 2 шатны шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй,
Ч.Мөнхбаярын тухайд ажлын хэсгийн гишүүн атал өөр хэлтэст байнгын ажил эрхэлдэг учир захиалгын хяналтын үүрэг хүлээхгүй гэх шалтгаанаар цагаатгасан шийдвэрийн хувьд хүчингүй болгож, хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж,
А.Чойжилсүрэн, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Хонгорзул, О.Лувсандагва, Д.Цогтбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэгд албандаа хайнга хандах гэмт хэрэгт холбогдсоныг хөнгөрүүлэн өөрчилснийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэгд заасан буюу албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээж,
А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийн тус ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэг гэм буруутайд тооцсон 2 шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,
Шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ли Жон Соб, Ким Кэа Баум нарыг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа. 
Шүүгдэгч А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэл бүхий байна гэж шийдвэрлэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 41 минутын өмнөДүүжин тээврээр зорчих тарифыг ₮3,000-аар тогтоовол 2030 оноос ашигтай ажиллана гэж тооцоолжээ1 цаг 44 минутын өмнө2026 оны эхний улиралд 47,483 монгол иргэн БНСУ-д зорчжээ1 цаг 45 минутын өмнөХүүхдийн инженер, бүтээлч чадварыг дэмжих тэмцээн боллоо1 цаг 46 минутын өмнөӨмчийн ангилал, зохицуулалтын бүрхэг заалт албан тушаалтнуудад боломж олгодог уу?1 цаг 50 минутын өмнөИрэх сарын 18-наас Хан-Уул дүүргийн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана1 цаг 52 минутын өмнө"Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ1 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа1 цаг 59 минутын өмнөДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2 цагийн өмнө180 автобусыг орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй гэсэн бол School police-т бүтэн өдрийн цалинтай чөлөө олгохыг дэмжив2 цаг 2 минутын өмнө“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”4 сар 22. 18:32Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна4 сар 22. 18:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.