Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа


4-р сарын 23
15 цаг 03 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахинд болон бүс нутагт тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор 2021 оноос хойш хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулж, Армени Улстай хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх Монгол, Арменийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов

Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Армени Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 41 минутын өмнөДүүжин тээврээр зорчих тарифыг ₮3,000-аар тогтоовол 2030 оноос ашигтай ажиллана гэж тооцоолжээ1 цаг 44 минутын өмнө2026 оны эхний улиралд 47,483 монгол иргэн БНСУ-д зорчжээ1 цаг 46 минутын өмнөХүүхдийн инженер, бүтээлч чадварыг дэмжих тэмцээн боллоо1 цаг 46 минутын өмнөӨмчийн ангилал, зохицуулалтын бүрхэг заалт албан тушаалтнуудад боломж олгодог уу?1 цаг 51 минутын өмнөИрэх сарын 18-наас Хан-Уул дүүргийн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана1 цаг 52 минутын өмнө"Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ1 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа1 цаг 59 минутын өмнөДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2 цагийн өмнө180 автобусыг орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй гэсэн бол School police-т бүтэн өдрийн цалинтай чөлөө олгохыг дэмжив2 цаг 2 минутын өмнө“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”4 сар 22. 18:32Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна4 сар 22. 18:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.