180 автобусыг орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй гэсэн бол School police-т бүтэн өдрийн цалинтай чөлөө олгохыг дэмжив


4-р сарын 23
15 цаг 00 минут

SCHOOL POLICE” ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай  хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдалын тухай хууль, Хүүхэд хамгаалалын  тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  тэргүүлэгчдийн 177-р тоот ...“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Засаглал, эрх зүйн хорооны хурлаар хэлэлцэж дэмжээгүй байна.

Тус байгууллага нөөцдөө байгаа 180 автобусыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хот хоорондын чиглэлд ашиглах боломжтойг танилцуулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр "Нийслэлийн иргэдэд үйлчлэх үүрэгтэй нийтийн тээврийн байгууллагууд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор нөөц автобусаа орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй. Төр хувийн хэвшлийн бизнесийн орон зай руу дайрч болохгүй” хэмээн нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул буцаасан байна.

Харин “Сургуулийн эргүүлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанд танилцуулахыг дэмжжээ.

“Сургуулийн эргүүлийн журам”-д:

  • “School police” буюу сургуулийн эргүүлд ажиллаж буй эцэг, эхэд ажил олгогчоос бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох
  • Сургуулийн орчимд эргүүл хийх эцэг, эхийн тоо 4 байгааг 6 болгон нэмэгдүүлэх
  • Бизнес болтлоо өргөжөөд байгаа “Төлбөртэй эргүүл”-ийг таслан зогсоох зэрэг нэмэлт өөрчлөлтийг оруулахаар болжээ.

Дээрх өөрчлөлтийг оруулснаар төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн 419,000 сурагчийн эрх ашиг, аюулгүй байдал, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж танилцуулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 34 минутын өмнөДүүжин тээврээр зорчих тарифыг ₮3,000-аар тогтоовол 2030 оноос ашигтай ажиллана гэж тооцоолжээ1 цаг 37 минутын өмнө2026 оны эхний улиралд 47,483 монгол иргэн БНСУ-д зорчжээ1 цаг 38 минутын өмнөХүүхдийн инженер, бүтээлч чадварыг дэмжих тэмцээн боллоо1 цаг 39 минутын өмнөӨмчийн ангилал, зохицуулалтын бүрхэг заалт албан тушаалтнуудад боломж олгодог уу?1 цаг 44 минутын өмнөИрэх сарын 18-наас Хан-Уул дүүргийн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана1 цаг 45 минутын өмнө"Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ1 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа1 цаг 52 минутын өмнөДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 цаг 53 минутын өмнө180 автобусыг орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй гэсэн бол School police-т бүтэн өдрийн цалинтай чөлөө олгохыг дэмжив1 цаг 55 минутын өмнө“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”4 сар 22. 18:32Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна4 сар 22. 18:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.