Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа


4-р сарын 21
15 цаг 45 минут

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр /2026.04.20/ хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээл, Г.Энхтайван нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулах гэмт хэргээр зүйлчлэгдсэн. Үйлдлийн хувьд шууд худалдан авах ажиллагаа явуулах шийдвэрийн төсөл боловсруулсан, хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн, төслийн арга хэмжээ хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй болохыг дурдах нь зүйтэй.

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр нь орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 19/03 дугаартай тогтоолоор тогтоосон евро-5 стандартыг хангахгүй байхад тус компанийн техникийн тодорхойлолтод нийцүүлэн, энэхүү шаардлагыг өөрчилж, уг компанийг сонгон шалгаруулсан үйлдэлд С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, А.Ганхуяг, Ш.Баярсүх, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар, А.Чойжилсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулахгэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээж, давж заалдах шатны шүүхээс Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын зүйлчлэлийг хаана хангасан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэг болон хөнгөрүүлсэн заалтыг хүчингүй болгож байна. Улмаар "Тэнүүн-Огоо" ХХК-иас нийлүүлсэн 20 автобус дээр дурдсан хөдөлгүүрийн шаардлагаас гадна шатахууны савны багтаамж 200 литр байх, үндсэн арлыг хүчитгэсэн зэврэлтээс хамгаалсан байх, галд тэсвэртэй материалаар битүүмжлэлтэй байх, салхины шил 6 мм зузаан байх, хийн нум тохируулагчтай байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоноглолтой байх, чиглэл харуулсан гурван дэлгэц болон цахим дэлгэц байрлуулсан байх зэрэг Нийтийн тээврийн газраас баталсан бусад шаардлагууд хангагдаагүй байхад актад гарын үсэг зурж, хүлээж авсан хэрэгт шүүгдэгч Б.Алтаншагайг ажлын хэсгийн гишүүн бус үндэслэлээр үүрэг хүлээхгүй гэж үзэж, Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтууд нь зөрүүтэй нь эргэлзээ үүсгэсэн үндэслэлээр цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг энэ удаа няцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа ба энэ хэргийн талаар шинэ нотлох баримт илэрвэл прокурор шинэ нөхцөл байдлаар энэ тогтоолыг дахин хянуулах байдлаар хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Гэрчүүдийн мэдүүлж байгаа "Дээрээс өгсөн" гэх чиглэлийг тогтооход энэ тогтоол саад болохгүй.

Шүүгдэгч Мөнхбаярын тухайд ажлын хэсгийн гишүүн атал өөр хэлтэст байнгын ажил эрхэлдэг учраас захиалгын хяналтын үүрэг хүлээхгүй гэдэг шалтгаанаар цагаатгасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Чойжилсүрэн, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Хонгорзул, О.Лувсандагва, Д.Цогдбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5.1 буюу албандаа хайнга хандах гэмт хэрэг болгон давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчилснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 заасан албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг ялын хамт сэргээж, А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх зүйлд заасан албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Залилан үйлдэх гэмт хэргээр зүйлчлэгдсэн гэмт хэргийн хувьд, Евро-2 дизель хөдөлгүүртэй автобусуудыг евро-5 болгож харагдуулах зорилгоор гадаад улсад байрлах үйлдвэрт банк болон тийм наалт нааж, төхөөрөмж суурилуулсан мэтээр хуурамчаар хувирган, заримыг нь улсын хилээр нэвтрүүлсний үндсэн дээр төрөөс санхүүжилт авсан үйлдлийг уг автобусыг хүлээн авсан хэрэгтэй холбон үзэж, сэдэл зорилгын зөрчил үүсч буй учраас зэрэг үйлдэгдэх боломжгүй. Харин энэ нь албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байжээ гэж үзэн хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь эрүүгийн эрх зүйн суурь онол шүүхийн практикт нийцэхгүй тул хэргийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаахаар шийдвэрлэлээ. Хэрэгт холбогдсон А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн хоёр иргэнийг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Шүүгдэгч А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзлээ. Ингээд оролцогч нараас гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ.

Тус хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын нэг гишүүн, нийтийн албан тушаалтан 18, гадаадын дөрвөн иргэн, хувийн хэвшлийн дөрвөн байгууллагын албан тушаалтан багтаж буй. Ж.Сүхбаатар нарын 24 хүн гэмт хэрэгт холбогдсон. АТГ-аас мэдээлснээр, хэргийг шалгах явцад учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Улмаар шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК уг хохирлыг бүрэн барагдуулаад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа1 цаг 55 минутын өмнө"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"1 цаг 56 минутын өмнө“Муу зээл”-ийн ангилалд орсон хоршоочдод боломж олгоно1 цаг 57 минутын өмнөХаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна1 цаг 58 минутын өмнөЯпонд ирэх 7 хоногт дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай1 цаг 59 минутын өмнөЦахилгаан автомашины импорт буурав1 цаг 59 минутын өмнөХүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхон хүртэлх авто замыг түр хаана2 цагийн өмнө“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх2 цагийн өмнөПапиллома вирусийн эсрэг вакцинд сурагчдын 65.5 хувь нь хамрагджээ2 цаг 2 минутын өмнөТатвар төлөгчдөд 57.1 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг буцаан олголоо2 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ2 цаг 7 минутын өмнөОрмузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв4 сар 20. 15:31
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.