"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"


4-р сарын 21
15 цаг 44 минут

"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр /2026.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Нэр бүхий иргэнээс цагдаагийн байгууллагад хандан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч, зүй бус авир үзүүлсэн гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн Б, Ч нарын дөрвөн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудлага өгсөн иргэн рүү дайрч, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчид руу чулуу шидэж, эсэргүүцэн танхайрсан үйлдэл гаргасан. Уг үйлдлийг таслан зогсоохыг шаардахад цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй. Улмаар тус иргэний хөл тус газарт нь хийн буугаар нэг удаа буудаж, танхайрсан үйлдлийг таслан зогсоосон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл Чингэлтэй дүүргийн гомдол, мэдээллийн төвд бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагын журамд зааснаар цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж, амь биед нь аюултай аргаар дайрсан, довтолсон тохиолдолд тухайн аргыг хэрэглэн, үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй. Уг гомдол, мэдээллийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усыг шавхаж бохирдуулсан талаарх мэдээлэл гарсан. Уг мэдээллийн дагуу Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын улсын байцаагч нар Баянгол дүүргийн 26-р хороонд байрлах Дунд голын орчимд хяналт, шалгалт хийсэн. Уг шалгалтаар төсөл хэрэгжүүлэгч нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага техникийн бохирдолтой хөрсний усыг Дунд гол руу шавхан бохирдуулсан зөрчил илэрсэн. Уг зөрчилтэй холбогдуулан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан нэр бүхий хэд хэдэн иргэнээс гэмт хэргийн гомдол, мэдээлэл гаргасан. Уг гомдол, мэдээлэлд дурдсан асуудал тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн хэргийг Авлигатай тэмцэх газраас нээн шалгаж, зарим нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа2 цагийн өмнө"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"2 цаг 1 минутын өмнө“Муу зээл”-ийн ангилалд орсон хоршоочдод боломж олгоно2 цаг 2 минутын өмнөХаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна2 цаг 3 минутын өмнөЯпонд ирэх 7 хоногт дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай2 цаг 3 минутын өмнөЦахилгаан автомашины импорт буурав2 цаг 4 минутын өмнөХүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхон хүртэлх авто замыг түр хаана2 цаг 4 минутын өмнө“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх2 цаг 5 минутын өмнөПапиллома вирусийн эсрэг вакцинд сурагчдын 65.5 хувь нь хамрагджээ2 цаг 6 минутын өмнөТатвар төлөгчдөд 57.1 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг буцаан олголоо2 цаг 7 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ2 цаг 12 минутын өмнөОрмузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв4 сар 20. 15:31
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.