“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгож байсан зээлийг хяналт шалгалттай холбоотойгоор түр хугацаанд зогсоогоод байгаа. Өмнө нь уг зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож байсан бөгөөд шалгалтын дүнгээс шалтгаалан цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм. Албаныхны мэдээлснээр нийт зээлдэгчдийн ойролцоогоор 30 хувь нь “муу зээл”-ийн ангилалд оржээ. Мөн урьдчилсан байдлаар нийт зээлийн 20 орчим хувийг зориулалтын бусаар, хувийн хэрэгцээнд зарцуулсан байж болзошгүй гэх дүгнэлт гарсан.
Тус зээлдэгчдийн 30 орчим хувь нь “муу зээл”-ийн ангилалд орсон нь ноцтой үзүүлэлт. Үүнээс гадна нийт зээлийн 20 орчим хувийг зориулалтын бусаар, хувийн хэрэглээнд зарцуулсан байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан.
Тэгвэл салбар яамнаас хоршоодод тодорхой боломж олгож, үндсэн төлбөр болон хүүгээ төлсөн тохиолдолд алдангийг нь чөлөөлж, өргүй болгох зохицуулалт хийхээр болжээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 10,269 хоршоо шинээр байгуулагдаж, 100,705 малчин нийт 860.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байгаа юм.
Нөгөө талаар малчдад дахин зээл олгох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд цаашид бэлчээрийн даац, ашиглалтыг зөв мөрдөж буй малчдад хөнгөлөлттэй зээл олгох бодлого баримтлах юм байна. Мөн нүүрстөрөгчийн (карбон) зах зээлийг бүртгэлжүүлж, цахим систем бий болгох шаардлагатайг онцолсон. Уг системийг хөгжүүлэхэд ойролцоогоор 3 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай бөгөөд хэрэгжсэн тохиолдолд малчид нүүрстөрөгчийн зах зээлээс нэмэлт орлого олох боломжтой болох гэнэ.

Сэтгэгдэл бичих