Японы зүүн хойд хэсэгт өчигдөр /2026.04.20/ 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамийн сэрэмжлүүлэг гаргасан. Цунамийн давалгаа 80 см хүрсэн бөгөөд ойр орчмын бүс нутгуудын иргэдийг аюулгүй газар луу нүүхийг анхааруулжээ. Ойролцоогоор 170 мянга гаруй хүнд нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгсөн байна.
Тус газар хөдлөлтийн голомт 10 км гүнд байсан бөгөөд чичиргээ нь Токиод хүртэл мэдрэгджээ.
Өнөөдөр албаныхан дахин сэрэмжлүүлэг гаргахдаа ирэх долоо хоногт ч бас хүчтэй газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэж магадгүйг сануулав. Албаныхны таамаглаж буйгаар газар хөдлөлтийн хүч 8.0 магнитуд ч хүрч магадгүй аж.
Япончууд 2011 оны газар хөдлөлт шиг аюултай зүйл болох вий гэж эмээж байна. 2011 оны гамшигаар 180 мянга гаруй хүн амиа алдаж, Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гарсан билээ. Галын цагираг дээр байрладаг Япон улсад жилдээ 1500 орчим удаа их бага хэмжээнд газар хөдөлдөг. Үүний 10 орчим хувь нь ойролцоогоор 6.0 буюу түүнээс дээш магнитудын газар хөдлөлт байдаг.
ЭХ СУРВАЛЖ: BBC


Сэтгэгдэл бичих