Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхон хүртэлх авто замыг түр хаана


4-р сарын 21
15 цаг 40 минут
Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхон хүртэлх авто замыг түр хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийгдэхтэй холбоотойгоор төв замын хоёр байршилд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаахаар болжээ. Тодруулбал, Улсын Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС хүртэлх авто замыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, дөрөвдүгээр сарын 22-ны өглөө 06:00 цагт нээх юм байна. Мөн Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг маргааш орой буюу дөрөвдүгээр сарын 22-ны 23:00 цагаас дөрөвдүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл түр хугацаанд хаахаар төлөвлөжээ. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний түгжрэлийг тооцоолж, өөр замын чиглэл сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа2 цагийн өмнө"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"2 цаг 1 минутын өмнө“Муу зээл”-ийн ангилалд орсон хоршоочдод боломж олгоно2 цаг 2 минутын өмнөХаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна2 цаг 3 минутын өмнөЯпонд ирэх 7 хоногт дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай2 цаг 3 минутын өмнөЦахилгаан автомашины импорт буурав2 цаг 4 минутын өмнөХүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхон хүртэлх авто замыг түр хаана2 цаг 5 минутын өмнө“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх2 цаг 5 минутын өмнөПапиллома вирусийн эсрэг вакцинд сурагчдын 65.5 хувь нь хамрагджээ2 цаг 6 минутын өмнөТатвар төлөгчдөд 57.1 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг буцаан олголоо2 цаг 7 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ2 цаг 12 минутын өмнөОрмузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв4 сар 20. 15:31
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.