“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх


4-р сарын 21
15 цаг 39 минут

Тойнь Амгалан Хайрхан сургалтын төвийн багш, урлаачдын “Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд өчигдөр нээлээ.

 

Үзэсгэлэнд уламжлалт арга технологийг орчин үеийн загвар дизайнтай хослуулах, ноосыг бусад материалтай хольж хийсэн монгол үндэсний дээл хувцас, абстракц зураг, эсгий зохиомж зэрэг бүтээлүүдийг дэлгэжээ. Мөн эсгий урлалыг хөгжүүлэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эсгий урлаачдыг олон нийтэд таниулах зорилготой аж.

 

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн гар урлалын мэргэжлийн багш О.Загдцэнд ярихдаа, “Бид хонины ноосоор эсгий ширмэл, олбог зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хийдэг байсан бол энэ удаад уг материалыг илүү бүтээлч, уран сайхны чиглэлд ашиглан абстракт шийдэл бүхий, монгол ахуйг илэрхийлсэн бүтээлийг туурвихыг зорьсон” хэмээн тодотгож байлаа.

Түүнчлэн тэрбээр, “Үзэсгэлэнд нийт 12 шавь оролцож, 20 гаруй уран бүтээл дэлгэн үзүүлж байна. Харин эсгий хувцасны бүтээлүүдийг багтаавал 50-60 орчим бүтээлтэй болж өргөжсөн. Оролцогчид хонины ноосоор материалаа өөрсдөө бэлтгэн боловсруулж, эсгий хувцас урлан танилцуулж байна. Мөн залуу уран бүтээлчдийг дэмжих, орчин үеийн дизайн, шинэ шийдлийг сурталчлахад чиглэж байгаа” гэв.

 

Эсгий нь байгальд ээлтэй, задрахдаа бордоо болдог, хүний биед сөрөг нөлөөгүй, чийг татдаггүй, хөнгөн атлаа дулаахан зэрэг олон давуу талтай ба өдөр тутмын хэрэглээнд илүү өргөн ашиглах боломжтой аж.

 

О.Загдцэнд багш уран бүтээл туурвихаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг. Тэрбээр бие даан ажлын байр бий болгох, ур чадвараараа орлого олох ур чадварыг суралцагчиддаа эзэмшүүлэхэд онцгой анхаарч, бодит дэмжлэг үзүүлж ирсэн байна.

 

Тус үзэсгэлэнг энэ сарын 26-ныг хүртэл олон нийтэд дэлгэнэ. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа2 цаг 1 минутын өмнө"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"2 цаг 2 минутын өмнө“Муу зээл”-ийн ангилалд орсон хоршоочдод боломж олгоно2 цаг 4 минутын өмнөХаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна2 цаг 4 минутын өмнөЯпонд ирэх 7 хоногт дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай2 цаг 5 минутын өмнөЦахилгаан автомашины импорт буурав2 цаг 6 минутын өмнөХүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхон хүртэлх авто замыг түр хаана2 цаг 6 минутын өмнө“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх2 цаг 7 минутын өмнөПапиллома вирусийн эсрэг вакцинд сурагчдын 65.5 хувь нь хамрагджээ2 цаг 8 минутын өмнөТатвар төлөгчдөд 57.1 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг буцаан олголоо2 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ2 цаг 14 минутын өмнөОрмузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв4 сар 20. 15:31
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.