Сүхбаатар аймгийн эмч, мэргэжилтнүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын 1 дүгээр эмнэлэг, олон улсын Монгол эмнэлгийн эмч нартай хамтарсан үзлэг оношилгоо хийж, туршлага солилцжээ.

Хоёр өдрийн хугацаанд ходоодны хавдар, дуран, үе мөч, гэмтэл согог, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр хамтарсан үзлэг, оношилгоо, зөвлөгөөг 100 гаруй хүнд хүргэсэн байна.
Мөн нөхөн сэргээх мэс заслын шинэ арга, жирэмсний хяналт, хүндрэлээс сэргийлэх менежмент, эмэгтэйчүүдийн түгээмэл өвчний оношилгоо, эмчилгээний талаарх сургалт, хэлэлцүүлэг болон зарим дадлага ажлыг бодит жишээн дээр туршин дүгнэжээ.
Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг шинэ шатанд гаргах, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг нутагшуулах, олон улсын туршлага солилцох зорилгоор энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилгаар аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулжээ.

Сэтгэгдэл бичих