"Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн"


4-р сарын 17
15 цаг 06 минут

Багш нарын цалинг 50 хувь нэмсэн гэж байгаа боловч бодит байдал дээр 20 хувиар нэмэгдсэн байгааг салбарын сайд нь өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцлов.

Тодруулбал багш нар шинэ ба хуучин гэсэн хоёр төрлийн цалинтай болсон бөгөөд нэмэгдэл цалинг хуучин цалингаас тооцож байгаа юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Боловсролын сайдын багц нь 5.3 их наяд төгрөг. Үүний 3.2 их наяд төгрөг нь багш нарын цалинд зориулагддаг. Багш нарын цалинг нэмэхээс өмнө буюу түрүү жилийн гүйцэтгэлээр багш нарын цалингийн сан 2.3 их наяд төгрөг байсан. Одоо бол 3.2 их наяд төгрөг болсон. Хэрэв багш нарын цалинг 50 хувиар нэмнэ гэвэл цалингийн сан нь мөн 50 хувиар нэмэгдэх ёстой. Цалингийн санг багадаа 1.3 их наяд төгрөгөөр нэмэх ёстой болох учраас төсвөө оруулж ир гэж би Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүний хувиар хэлж байсан. Гэтэл 618 тэрбум төгрөгөөр нэмнэ гээд тооцооллоо буруу оруулж ирсэн. 

Одоо 1.1 их наяд төгрөгийн цалингийн зөрүү гарчихсан. Би үхэхээр чи үх гэдэг шиг Цагаан сарын өмнөх цалингуудад 4, 5 дугаар сарынхыгаа татаад тавьчихсан байна. Ийм байж болохгүй.

Нийгмийн даатгалын шимтгэлээ байгууллагууд төлж чадахгүй байгаагаас жирэмсний амралтаа авах гэж байгаа багш нар декритээ авч чадахгүй, эмнэлэгт хэвтсэн багш листийн мөнгөө авч чадахгүй, энэ жил тэтгэвэрт гарах багш нар хуучин цалингаас тэтгэврээ тогтоолгох уу, шинээсээ юу гэх мэтчилэн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. 

Өчигдрийн байдлаар нийгмийн даатгалаас надад ирүүлсэн мэдээллээр 44 тэрбум төгрөгийн өр үүссэн байгаа. Манай салбарын хоёр хүн тутмын нэг нь байгууллага нь төлж чадахгүй байгаагаас нийгмийн даатгалын шимтгэлээ өгч чадаагүй байна. Ингэснээр гадагшаа явъя гэхэд виз олгохгүй, цалингийн зээл авах боломжгүй байна. 

Ерөнхий сайд өчигдөр эдгээр нөхцөл байдалтай танилцаад ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуул гэж чиглэл өгсөн. Би тооцоолол дээрээ сууж байна. 1.1 их наяд төгрөгийг яаж гаргах вэ гэдэг нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт байна.

Энэ жил 80 орчим сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах ёстой. Хөрөнгө оруулалтын зардал 500 тэрбум төгрөг, 1-5 дугаар ангийнхны үдийн хоолны зардал 360 орчим тэрбум төгрөг байгаа. Төсвийн тодотголоос өөр шийдэл байхгүй" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08СҮХБААТАР: Хөх хотын эмч, мэргэжилтнүүдээс туршлага судаллаа4 сар 17. 15:07"Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн"4 сар 17. 15:062.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлэв4 сар 17. 15:05Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрлээ4 сар 17. 15:05Авлигын хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэжээ4 сар 17. 15:02Б.Ган-Очир: Дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө байдаг бол манай хот дарга нарын төлөө оршдог4 сар 17. 15:01"Хүүхдэд тохироогүй хоол, хүнс хэрэглүүлэх нь хүчирхийлэл"4 сар 17. 15:0025 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ4 сар 17. 15:00"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.