Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар “хууль бус ан агнуурт тавих хяналтыг сайжруулах” үүрэг даалгаврын дагуу хууль бус ан агнууртай тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэх, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал:
- 2026 оны нэгдүгээр улиралд нийт 700 орчим иргэн, хуулийн этгээдийг хамруулсан.
- Хууль бус ан агнууртай холбоотой ниййт 165 удаагийн зөрчлийг илрүүлсэн.
- Дээрх зөрчлүүдийн улмаас 25 зүйлийн 669 бодгаль амьтан хууль бусаар агнасныг тогтоожээ.
Үүнд: Ойн зэрлэг гахай-10, Цагаан зээр-1, Шилүүс-1, Мануул-1, Нохой зээх-1, Өмхий хүрнэ-1, Чоно-18, Хярс-2, Үнэг-4, Туулай-1, Бугын эвэр-1, Ятуу-5, Эрээн хавиргат хахилаг-3, Шар шувуу-2, Ахууна-1, Шивэр хадран загас-91, Цурхай-15, Сугас-16, Мөнгөлөг цагаан загас-14, бусад загас 175 бодгалийг хууль бусаар агнаж, тэдгээрийн эд эрхтэнг худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлүүд үйлдэгдсэн байна.
Сүүлийн гурван жилийн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд хууль бус ан агнууртай холбогдох зөрчил дутагдлын тоо буурахгүй байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих