БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний гурван сард хурдацтай өссөн талаар "BBC" мэдээлэв. Ойрхи Дорнодын мөргөлдөөн дэлхийн ихэнх оронд эдийн засгийн хүндрэл учруулж байсан ч Хятадын хувьд ДНБ нь өмнөх оны мөн үеэс таван хувь өссөн байна. Эдийн засагчид анх тус улсын эдийн засгийн өсөлт дээд талдаа 4.8 хувиар өснө гэж тооцоолж байжээ. Хятад улс ч мөн адил энэ жил эдийн засгийн өсөлтийн зорилгоо 4.5 хувиас таван хувь болгон бууруулсан юм. Энэ нь олон арван жилийн турш өндөр өсөлтөд зорьдог байсан улсын хувьд анх удаа бууруулсан явдал байлаа.
Эдийн засгийн өсөлтийг нь голчлон үйлдвэрлэл болон экспорт, ялангуяа автомашины экспорт дэмжсэн байна.
Гэсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, хэрэглээ сул байдал, хүн амын бууралт зэрэг асуудлууд хэвээр байна. Шинжээчдийн хэлснээр Хятадад дайны бүрэн нөлөө хараахан илрээгүй байгаа бөгөөд дараагийн улиралд худалдааны саатлаас болж өсөлт саарах магадлалтай.
Хятад улс эдийн засгаа сайжруулахын тулд технологи, инновац, дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Одоогоор тулгарч буй саад бэрхшээл нь олон улсын эрчим хүчний үнийн өсөлт, худалдааны зөрчил болон тариф байгаа юм. Хятадын экспортын өсөлт гуравдугаар сард 2.5 хувь болж огцом саарсан. Харин импорт ойролцоогоор 28 хувиар өссөн нь дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой.Үүний улмаас экспорт, импортын зөрүү болох худалдааны ашиг сүүлийн нэг жил гаруйн хамгийн бага түвшинд хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих