"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"


4-р сарын 15
17 цаг 14 минут

АНУ Ормузын хоолойг хааж буй энэ үед Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Бээжинд айлчилж байна. Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтэд нэн чухал зам юм. Хятад улсын хувьд газрын тосныхоо гуравны нэгийг тус хоолойгоор дамжуулан авдаг. Оросын Гадаад хэргийн яамны нийтэлсэн зургуудаас үзэхэд Лавровыг Хятадын албаныхан улаан хивс дэвсэж, ёслол төгөлдөр угтан авчээ.

Хятад, Орос улс нь АНУ, Израилийн хамтарч Иранд өгсөн цохилтыг хүчтэй шүүмжилдэг бөгөөд Лавровын айлчлал улс төрийн мессеж өгөх зорилготой.

Al Jazeera агентлагийн мэдээлснээр, АНУ Ираныг дарамтлахын тулд тус улсын боомтуудаар орж, гарч буй бүх урсгалыг хаахыг зорьж байна. АНУ мөн энэ аргаар Хятадад дарамт үзүүлнэ гэж найдаж байна. Учир нь Хятад улс нефтийнхээ ойролцоогоор гуравны нэгийг Иранаас импортолдог. Ингэснээр Хятад улс Иранд нөлөөлж, Тегераныг Вашингтонтой хэлэлцээ хийхийг шаардаж магадгүй гэж үзэж байна.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчлалаас өмнөхөн Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчитай утсаар ярьжээ. Лавров Ойрх Дорнодод дахин мөргөлдөөн гарахаас сэргийлэх нь чухал гэдгийг онцлоод, ОХУ энэхүү хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр мөн энэ хямралыг цэргийн хүчээр шийдэх боломжгүйг тайлбарлаж, зэвсэгт мөргөлдөөн дахин эхлэхээс болгоомжлохыг уриалсан байна. Энэ үеэр Арагчи өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистанд болсон АНУ, Ираны хэлэлцээний талаар мэдээлэл өгсөн бөгөөд уг уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй аж.

Хятад болон ОХУ нь улс төр, эдийн засгийн хувьд ойр түншүүд бөгөөд 2022 онд ОХУ Украин руу довтолсноос хойш харилцаа нь улам гүнзгийрсэн байна. Мөн энэ сарын 5-нд Хятадын гадаад хэргийн сайд Ван И Лавровтой утсаар ярьж, Ойрх Дорнод дахь хурцадмал байдлыг намжаахын тулд хамтран ажиллахаар тохиролцжээ.

Хятадын удирдагч Ши Жиньпин өнөөдөр (2026.04.15) Лавровтой Бээжин хотноо Ардын Их Танхимд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Ши Жиньпин хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг уриалсан байна. Тэрбээр хоёр улс өөрсдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, “Глобал Өмнөд” орнуудын эв нэгдлийг дэмжих ёстой гэж онцолжээ. Мөн дэлхий нийт тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа энэ үед Хятад-Оросын харилцаа онцгой чухал гэдгийг дурдсан байна.

Лавров олон улсын тээвэрлэлт саатсан энэ үед Хятадын эрчим хүчний хомсдлыг Орос нөхөх боломжтой гэж мэдэгджээ.

Энэхүү айлчлалын үеэр Испанийн ерөнхий сайд Педро Санчес, Абу Дабигийн угсаа залгамжлах ханхүү Мохамед бин Зайд Аль Нахьян, Вьетнамын удирдагч То Лам нар мөн Ши Жиньпинтэй уулзжээ. Тэрбээр удирдагчдад хандан хэлэхдээ, дэлхий дахин “эмх замбараагүй байдал, тогтворгүй байдал”-тай тулгарч байна гэж анхааруулж, илүү нягт хамтын ажиллагаанд уриалсан байна. Мөн Хятад улс Ойрх Дорнодод энхийн хэлэлцээг дэмжихэд “бүтээлч үүрэг” гүйцэтгэнэ гэж мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов2 цаг 47 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов2 цаг 51 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна2 цаг 52 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ2 цаг 54 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ2 цаг 55 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"2 цаг 55 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна3 цаг 2 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ3 цаг 2 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"3 цаг 4 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ3 цаг 5 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.