Дэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна


4-р сарын 15
17 цаг 07 минут

Дэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байнаОлон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Ойрх Дорнодын дэд бүтцэд халдсан довтолгоо болон бусад саатлуудын улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт гуравдугаар сард огцом буурсан. Тус агентлагийн Мягмар гаригт (2026.04.14) гаргасан тайланд дурдсанаар өдөрт тээвэрлэгддэг газрын тосны хэмжээ 10.1 сая баррелиар буурч, нийт 97 сая баррель болсон байна.

Мөн Ормузын хоолойгоор дамжих урсгал энэ сарын эхээр хязгаарлагдмал хэвээр байсныг онцолжээ. Түүхий нефть болон боловсруулсан бүтээгдэхүүнийг оролцуулсан нийт тээвэрлэлтийн хэмжээ өдөрт дунджаар 3.8 сая баррельд хүрчээ. Хямрал эхлэхээс өмнө нь буюу хоёрдугаар сард энэ үзүүлэлт өдөрт 20 сая баррелиас давж байсан байна. Агентлагийн мэдээлснээр Азийн нефть-химийн үйлдвэрлэгчид түүхий эдийн хомсдолоос шалтгаалан үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулжээ.

Мөн дэлхийн газрын тосны эрэлт энэ жил дунджаар өдөрт 80 мянган баррелиар буурах төлөвтэй гэж тооцоолсон байна.

Хэрэв мөргөлдөөн удаан үргэлжилбэл дэлхий даяар эрчим хүчний нийлүүлэлтийн ноцтой тасалдалд бэлтгэх шаардлагатай гэж тус агентлаг анхааруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов2 цаг 39 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов2 цаг 44 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна2 цаг 45 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ2 цаг 46 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ2 цаг 48 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"2 цаг 48 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна2 цаг 55 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ2 цаг 55 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"2 цаг 57 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ2 цаг 58 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.