ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


4-р сарын 14
18 цаг 37 минут
2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Төвийн бүсийн салбараас Хаан банк-ны Дархан-Уул аймаг дахь салбарын зээлийн ажилтнуудыг чадавхжуулах ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь зээлийн үйл ажиллагааны чанар, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
 
Сургалтын хүрээнд үндсэн эх үүсвэрийн болон АХБанкны эх үүсвэртэй батлан даалттай зээлийн судалгааны аргачлал, тэдгээрийн онцлог ялгаатай талуудыг дэлгэрэнгүй авч үзэв. Мөн зээлийн шийдвэр гаргалтад анхаарах гол хүчин зүйлс, эрсдэлийг үнэлэх арга барил, практикт тулгардаг нийтлэг асуудлуудын талаар оролцогчид санал солилцож, туршлага хуваалцлаа.
May be an image of studying
Онцлон дурдвал, батлан даалттай зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, шаардлагыг зөв ойлгож, зээлдэгчийн төлбөрийн чадвар, санхүүгийн сахилга батыг бодитой үнэлэх нь зээлийн чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг сургалтын үеэр онцолсон юм. Түүнчлэн зээлийн судалгааг стандартын дагуу гүйцэтгэх, баримт бичгийн бүрдүүлэлтэд анхаарах, эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар тодорхой зөвлөмж өглөө.
May be an image of studying, television, newsroom and text
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Бизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40Энэ онд инфляц 7.8 хувьд хүрч болзошгүй гэв4 сар 14. 18:39Хүүхдийн ордны спортын төрөлжсөн цогцолборт 16 төрлийн дугуйлан хичээллүүлнэ4 сар 14. 18:39Бээжингийн марафонд роботууд уралдана4 сар 14. 18:38ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА4 сар 14. 18:37“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ – 2026” АЯН БАЯНХОНГОР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ4 сар 14. 18:37ЗБДС-ИЙН ХОЙД БҮСИЙН САЛБАР ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА4 сар 14. 18:36“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт боллоо4 сар 14. 18:34М.Нарантуяа-Нара: Хүүхдүүд томчуудаас л нэгнээ дээрэлхэж болдог юм байна гэдгийг сурдаг4 сар 14. 18:33Монголын чөлөөт бөхийн тамирчид ААШТ-ээс 8 медальтай ирж байна4 сар 13. 17:20Ц.Халиун: Монгол Улсад бизнес, хувийн хэвшил хөгжих ямар ч хууль эрх зүйн тогтолцоо алга4 сар 13. 17:19
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.