
Энэ сарын 06–09-ний өдрүүдэд Хойд бүсийн салбар Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банк-ны нийт 44 зээлийн ажилтанд “Батлан даалтын ач холбогдол” сэдвээр сургалт, танилцуулга зохион байгууллаа.
Мөн Засгийн газрын болон төсөл, хөтөлбөрийн зээлд хамрагдах сонирхолтой 40 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Хөвсгөл аймгийн ХХААГ, Төрийн банк, Голомт банк болон орон нутгийн төлөөлөгчтэй хамтран “Санхүүжилтийн боломж” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Үүнээс гадна Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл эрчим хүч ТӨХК, Татварын хэлтсийн нийт 137 ажилтан, албан хаагчдад “Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт”-ын талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.
Ийнхүү нийт 7 удаагийн сургалт, танилцуулгаар 220 гаруй оролцогчийг хамруулсан үр дүнтэй ажлыг зохион байгууллаа.




Сэтгэгдэл бичих