Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар, Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ хэлэлцэж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Ажлын хэсэг байгуулах тухай мэдээг би өнөөдөр л сонсож байна. Би ажлын хэсэгт орох хүсэлтэй байна. Учир нь амьдрал дээр буюу практикт тохиолдсон, тохиолддог ийм эцэг, эхчүүд оролцоод явах юм бол үр дүнг бодитой хэмжээд явахад боломжтой ажлын хэсэг байх болов уу гэж бодож байна.
Нөгөө талаар үе тэнгийн дээрэлхэлтийг хүүхдүүд томчуудаас л сурч байгаа шүү дээ. Эд нар бие биеийгээ дээрэлхдэг учраас бид ч адилхан болно гэдэг байдлыг томчуудаас суралцдаг юм.
Энэ утгаар УИХ-д ард нь бүхэл бүтэн том баялгийн бүлэглэл байдаг. Тухайлбал, MCS-ийн төлөөллийн гишүүд төрийн алба хаагчдаа олон түмэн, сэтгүүлчдийн өмнө боож унагааж байгаа үйлдэл нь нөгөө талдаа "Цагдаа аавтай учраас би энийг дээрэлхэж болно" гэдэг үлгэр дуурайллыг өгч байна. Иймд ажлын хэсгийн гишүүдээ нэлээн ул суурьтай тодруулаасай гэж хүсэж байна. Миний хувьд уг ажлын хэсэг орж ажилламаар байгаагаа илэрхийлье" гэв.

Сэтгэгдэл бичих