Төрийн байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлнэ


4-р сарын 13
17 цаг 16 минут

Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ. НЗДТГ-аас тодруулснаар, уг шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар албан ёсны захирамж гараагүй байна. Хотын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу одоогоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Өнөөдрийн / 2026.04.13/ Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

1. Ажлын цагийн шинэ зохицуулалт

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ажлын 4 хоногт шилжихээр боллоо.

2. Төсвийн хэмнэлт ба хөрөнгө оруулалт

Тендерийн үйл ажиллагаанаас нийт 15.5 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн байна. Энэхүү хөрөнгийг үр ашигтай төслүүдэд зарцуулна.

3. Хот тохижилт, Ногоон байгууламж

• Хотын хэмжээнд бут сөөг, нэг наст цэцэг, зүлэг тарих ажлыг эхлүүлнэ.

• Зам засвар, арчлалтын ажлуудыг эрчимжүүлж, өнгө үзэмжийг сайжруулна.

4. Хөдөлгөөний аюулгүй байдал

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор мопед, суррон зэрэг техникжсэн моторт хэрэгслүүдийг аюулгүйн зурвасаар зорчуулах зохицуулалт хийгдэнэ.

5. Нийгмийн халамж

Ахмадын амралт, сувиллын төвүүдийн бэлтгэл ажлыг дүүрэг бүр хангаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов2 цаг 48 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов2 цаг 53 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна2 цаг 54 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ2 цаг 55 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ2 цаг 56 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"2 цаг 57 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна3 цаг 3 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ3 цаг 4 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"3 цаг 5 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ3 цаг 7 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.