Скүүтер, дугуй, мопед ямар ч тээврийн хэрэгсэл жолоодох үедээ дүрмээ заавал дагахыг Тээврийг Цагдаагийн Алба (ТЦА)-наас уриалав.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600,000 орчим тээврийн хэрэгсэл, 37,000 скүүтер, цахилгаан дугуй зорчиж байна. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, зорчихыг анхааруулав.

Энэхүү зохицуулалтын хүрээнд скүүтер, мопедын хэрэглээг зөв зохистой болгох, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүл талаар НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн.
Тодруулбал:
- Скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулах
- Тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулах
- Скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх
- Унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх
- 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх
- Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх
- Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах
- Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх.
Албаныхан ингэж мэдээлж буй ч бодит байдал дээр скүүтер, мопедод зориулсан зам муутайгаас явган хүний замаар зорчихгүй гэх баталгаа алга.

Сэтгэгдэл бичих