Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана


4-р сарын 13
17 цаг 14 минут
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа.

Манай улсад “Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт” байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед хувьчлагдсанаар хүнс, хоолны салбар эрдэм шинжилгээний мэргэшсэн байгууллагагүй өнөөг хүрчээ.

Иймд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд 2024 онд Засгийн газрын тогтоолоор Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг байгуулсан байна.

Тус хүрээлэн нь Хүнсний химийн, Реологийн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн, Багажит анализын, Молекул биологийн лабораторитой.

Энэ сан нь хүн амын хоол, шим тэжээлийн боловсрол, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд суурь өгөгдөл болохоос гадна хүнсний экспортыг дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний агуулга, шим тэжээлийг бодитоор үнэлэн үнэ цэнийг нь өсгөх ач холбогдолтой гэж үздэг байна.

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор М.Пүрэвжав "Манай улс орчин үеийн шаардлагад нийцсэн иж бүрэн судалгааны орчин нөхцөл, мэргэшсэн боловсон хүчин байхгүйгээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын мэдээллийн сангийн INFOODS олон улсын сүлжээнд өнөөдрийг хүртэл нэгдээгүй.

Иймээс хүний нөөцөө чадавхжуулах, мэргэшүүлэх, өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, хүчин чадлыг нь өргөжүүлэх шаардлага бий" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, тоног төхөөрөмж авахад шаардагдах хөрөнгө, дэлхийн түвшинд хүрсэн, стандартын шаардлага хангасан зориулалтын байртай болгоход онцгой анхаарахаа илэрхийллээ.   

Дэлхийн орнуудад хүнс, хоол, түүний шим тэжээлийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага төрийн дэмжлэг дор ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов2 цаг 45 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов2 цаг 50 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна2 цаг 51 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ2 цаг 52 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ2 цаг 53 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"2 цаг 54 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна3 цагийн өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ3 цаг 1 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"3 цаг 2 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ3 цаг 4 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.