ХҮН нам: Туулын хурдны замыг барьснаас уулын замыг өргөтгөх нь илүү өгөөжтэй


4-р сарын 13
17 цаг 13 минут

ХҮН нам: Туулын хурдны замыг барьснаас уулын замыг өргөтгөх нь илүү өгөөжтэйУИХ дахь ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийг судлах ажлын хэсгийг зөвлөлөөсөө томилжээ. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг өнөөдөр танилцуулав.
     

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: ХҮН нам Засгийн газартай хамтарсан тул аливаа мега төслүүдийг аль болох дэмжиж ирсэн. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Манай макро эдийн засаг ямар байгааг бүгд мэднэ.

Төсвийн орлого 721 тэрбум төгрөгөөр дутсан. Эдийн засаг, санхүү таатай биш байна. Гэтэл Туулын хурдны зам байгаль орчны асуудалтайн сацуу эдийн засгийн үр нөлөө нь хангалтгүй. Нефтийн үнэ өсөж байна. Туулын хурдны замын эдийн засгийн үр өгөөжийг судлав. 2 их наяд 34 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулах юм байна.

Гүйцэтгэгч талд 500 тэрбум төгрөг шилжүүлжээ. Ингэхдээ Тендерийн хуулийн зарим заалтыг зөрчжээ. Тухайлбал гүйцэтгэгч компанид тавьдаг шалгуурыг энэ төсөлд буулгажээ. 15 жил үйл ажиллагаа явуулсан байх шалгуурыг энэ төсөлд 5 жил болгожээ.

2.3 их наяд төгрөг нь  нийслэлийн төсвийн орлогын 93 хувь буюу маш өндөр хувийг эзэлжээ.

Мөн энэ мөнгөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 төсөл хэрэгжүүлэхээр байна.  2.3 их няд төгрөг нь энэ төслийн бодит өртөг мөн үү гэвэл үгүй байна. Авто замын барилга байгууламжийг барихдаа мөрддөг дүрмийг харлаа. Тэнд техник технологийн хяналтын дүнг төсөвт тавьдаг юм байна.

Туулын төсөлд энэ нь алга.  Бидэнд байгаа мэдээллээр захиалагчийн хяналтын зардал дутуу байна. Барилгын ихэнх материалаа гаднаас импортолно. Тэгэхээр инфляцаа тооцох ёстой. Энэ сарын 10-ны байдлаар Засгийн газрын өгөөж 10 хувьтай байна.

Ингээд тооцохоор одоогийн зардал нь 50-60 хувиар нэмэгдэхээр байна. 3.4-3.6 их наяд төгрөг болно гэсэн үг юм. Өртөг ингэж өсөх эрсдэл байна.  2.3 их наяд төгрөг гэдэг нь Засгийн газрын гадаад зээллэгээс даруй хоёр дахин их дүн юм.                     

УИХ-ын гишүүн П.Наранбаяр Туулын хурдны замын түгжрэлийг бууруулах нөлөөг судалжээ. Туулын хурдны зам, хоёр тойрог замыг барьсны дараа түгжрэлийг 30 хүртэл хувиар буурна гэсэн. Өвөл хурдны зам халтиргаа гулгаа ихтэй тул 100 км/цаг хурдтай явахгүй. Үүнийг тооцоолоогүй байна. Долоон орц, гарцыг мөн тооцоолоогүй.

Эдгээр цэгүүдэд түгжрэлийг улам нэмэх магадлалтай. Энэ зам 15 хувиар түгжрэлийг бууруулна гэсэн нь дэгс тоо. Шинээр зам тавихаар түгжрэл мэдээж тодорхой хувиар буурна. Өвөл давс цацвал хэрхэн зайлуулах талаар огт дурдаагүй байна.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2015 хийжээ. Уншиж үзтэл итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Учир нь иргэдийнх нь яриа яг ижилхэн байна. Улаанбаатарт зам тавих нь зөв. Гэхдээ өөр байршилд буюу уулын замаа  өргөтгөх нь илүү өгөөжтэй болно.
Ингэвэл хотын зүүнээс баруун, баруунаас зүүн урсгалд илүү хурдан зорчино гэв.  Иймд Туулын хурдны замыг одоогийн трассаар барих шаардлагагүй, төвийн түгжрэлд бодит нөлөөгүй гэж үзжээ.      

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08СҮХБААТАР: Хөх хотын эмч, мэргэжилтнүүдээс туршлага судаллаа4 сар 17. 15:07"Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн"4 сар 17. 15:062.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлэв4 сар 17. 15:05Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрлээ4 сар 17. 15:05Авлигын хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэжээ4 сар 17. 15:02Б.Ган-Очир: Дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө байдаг бол манай хот дарга нарын төлөө оршдог4 сар 17. 15:01"Хүүхдэд тохироогүй хоол, хүнс хэрэглүүлэх нь хүчирхийлэл"4 сар 17. 15:0025 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ4 сар 17. 15:00"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.