"Улаанбаатар марафон"-ы бүртгэлийн хураамж 5000-90,000 төгрөг байна


4-р сарын 10
17 цаг 16 минут

"Улаанбаатар марафон"-ы бүртгэлийн хураамж 5000-90,000 төгрөг байна"Улаанбаатар марафон" олон улсын гүйлт ирэх тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар бүртгэж байна. Бүртгэл тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. 


Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Хамгийн богино зайд буюу 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. Мөн эрүүл мэндийн гүйлт болох 5 км-ын зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой, гүйлтийн бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг. Гүйлтийн 10 км-ийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 50 мянган төгрөг байна.

Хагас марафон буюу 21 км-ийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 70 мянган төгрөг байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд гүйх бөгөөд 90 мянган төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх боломжтой. Мөн тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөрийн хураамж төлөхгүй бүргүүлж оролцоно.

Энэ жилийн хувьд бүртгэлийн хураамжаа төлсний дараа НӨАТ-ын баримт автоматаар үүсэх тул зай, төрлөө солиулах, засуулах боломжгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс сануулав.

Түүнчлэн 1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг дараах байршлуудад тавдугаар сарын 1-15-ны 09:00-17:00 цагийн хооронд олгоно.

  •     Нийслэлийн Биеийн тамир, спортын газар – Утас: 70002785
  •     Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70141983
  •     Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 11450511
  •     Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70213435
  •     Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70491280
  •     Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70233601
  •     Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 11344783
  •     Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 11315651
  •     Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 70176348
  •     Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо – Утас: 77773113
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна1 цаг 56 минутын өмнө"Улаанбаатар марафон"-ы бүртгэлийн хураамж 5000-90,000 төгрөг байна1 цаг 57 минутын өмнө"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"1 цаг 58 минутын өмнөАН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно1 цаг 59 минутын өмнө“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ2 цагийн өмнөУИХ-ын гишүүд Харбины гэрээгээр сонсгол хийхийг дэмжсэнгүй2 цаг 1 минутын өмнөОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ2 цаг 2 минутын өмнөАН-ын бүлэг завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн "хувь заяа" ирэх Пүрэв гарагт шийдэгдэхээр болов2 цаг 3 минутын өмнөЭ.Батшугар: Сүүлийн дөрвөн өдөр Excel дээр компьютер гацтал суулаа. Оюутолгойн 20 мянган хувьсагчаас ч том файлууд байна2 цаг 3 минутын өмнөГ.Лувсанжамц: Ардчилсан засаглал аравхан хүний гарт орно2 цаг 5 минутын өмнөХ.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна4 сар 9. 21:42Гадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно4 сар 9. 21:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.