АН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно


4-р сарын 10
17 цаг 14 минут
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр /2026.04.10/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргыг сонгох байсан боловч хойшлуулж, нэг сарын дотор дахин хуралдаж шийдвэрлэхээр болжээ. Яг одоо намын Улс төрийн зөвлөлийн 32 гишүүнийг сонгохоор хэлэлцэж байна.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан дахин үргэлжилж байна. Энэхүү хурлаар Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-д нэр дэвшүүлсэн ч 153 гишүүн дэмжээгүй учраас АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг нэр дэвшүүлсэн ч санал хураалт явуулалгүйгээр өчигдөр хурал завсарласан юм. Үүнээс гадна ҮБХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах журам танилцуулж, намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцжээ.

Сонгуулийн үр дүнд сонгогдсон 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд байна. Ташрамд дурдахад, намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав5 сар 22. 18:37"Хүн гүтгэхэд ял өгдөггүй улс гарын таван хуруунд багтдаг, бусад оронд ялын зүйлчлэлтэй"5 сар 22. 12:12Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ5 сар 22. 12:11Монгол, Германы хамтарсан инженерийн хөтөлбөрт 100 оюутан бэлтгэнэ5 сар 22. 12:10Гурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжинэ5 сар 22. 12:08АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ5 сар 22. 12:06"Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"5 сар 22. 12:06"Цалин, тэтгэвэр хэт нэмсэн учраас төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдсан"5 сар 22. 12:05Биологийн олон янз байдлын олон улсын өдөр тохиож байна5 сар 22. 11:51Сэлбэ дэд төв "жийгдэв"5 сар 22. 11:47Дараагийн айлчлал Хойд Солонгост5 сар 21. 23:14Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.