Аялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй


4-р сарын 9
18 цаг 35 минут

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.

Тус хөнгөлөлттэй зээл нь 6 хүртэлх жилийн хугацаатайгаар арилжааны банкнуудын өөрсдийн эх үүсвэрээр олгогдоно. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зээлийн нийт 18.0 хувийн хүүгээс 12.0 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлж, зээлдэгч 6.0 хувийн хүү төлнө.

Энэхүү хөтөлбөрийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2026 оны төсөвт зээлийн хүүд дэмжлэг үзүүлэх 13 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд хүүгийн дэмжлэгийн хэмжээнд үндэслэн энэ онд 250 тэрбум төгрөгийн зээл олгогдох тооцоолол хийгдсэн. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк, Капитрон банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банк, М банк гэх 10 банк өөрсдийн дотоод шалгуур, эрсдэлийн үнэлгээ, шийдвэр гаргалтын дагуу олгох бөгөөд хамгийн боломжит, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг бие даан сонгон санхүүжүүлнэ.

Иймд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам зээлийн эх үүсвэрийг олгохгүй бөгөөд зээл олголтын шийдвэрт оролцохгүй, зөвхөн хүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд оролцож байгааг үүгээр мэдэгдэж байна.

Мөн банкны шалгуурыг давж зээл авсан ААН-үүдийг олон нийтэд нээлттэй байлгана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна2 цаг 2 минутын өмнөГадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно2 цаг 4 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна4 цаг 9 минутын өмнөАялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй5 цаг 9 минутын өмнөУран бүтээлч багш нар 15 дахь удаагаа үзэсгэлэнгээ нээлээ5 цаг 58 минутын өмнөМаргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ6 цаг 9 минутын өмнөМонголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна7 цагийн өмнөДунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ7 цаг 9 минутын өмнөМ-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа8 цаг 9 минутын өмнө2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв4 сар 9. 12:43Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй4 сар 8. 15:55ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ4 сар 8. 15:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.