Маргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ


4-р сарын 9
17 цаг 35 минут

Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээний махыг бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гаргаж, өнөөдөр ААН-үүдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр “Агро нэгтгэл трейд” компанийн захирал Л.Нямсүрэн “Түлш, шатахууны хомсдол зэрэг нөхцөл байдлаас шалтгаалаад махны үнийг нэмэх хэрэгтэй байна.

Бид өнгөрсөн хугацаанд маш их алдагдалтай ажиллаж ирсэнтэй холбоотойгоор татаас өгөх асуудалд анхаарах хэрэгтэй байна. Махыг бэлтгэн нийлүүлэх явцад өндөр зардал гардаг. Тиймээс уян хатан хандахыг хүсье.

Мах бэлтгэн нийлүүлж байгаа ААН-ийн зүгээс хонины махыг 16 мянган төгрөгөөр, үхрийн махыг 19 мянган төгрөгөөр худалдаалах саналтай байна. Компаниуд өдөр болгон алдагдалд орж байгаа” гэлээ.

“Мах Импекс” ХК-ийн захирал Г.Будрагчаа “Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд ихээхэн хүндрэлтэй байна. Одоо худалдаанд гаргаж буй махны үнэ хямдхан байна. Үүнийг нэмэх хэрэгтэй. Түүнчлэн өмнө худалдаалсан махны хэмжээнд үндэслэн урамшуулал хэлбэрээр татаас олгох хэрэгтэй байна” гэв.

Ийнхүү компаниудаас гаргасан санал болон цаг үеийн  нөхцөлд байдалд үндэслэн маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс нөөцийн үхрийн махны үнийг 3,000 төгрөгөөр нэмэгдүүлж 18,000, хонины махыг 2,000 төгрөгөөр нэмэгдүүлж 15,000 төгрөгөөр худалдаалахаар болсон байна.

Мөн махыг жижиглэнгээр худалдаалах бөгөөд өргөтгөсөн худалдааг зохион байгуулахгүй. Махыг 600 орчим цэгээр худалдаалах бөгөөд Даваа гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлнэ. Дөрөв, тавдугаар сард махны нөөц хангалттай. Мөн компаниудад өмнө нь худалдаалсан хонины махны зөрүүд 1,500 төгрөг, үхрийн маханд 2,000 төгрөгийн зөрүүг тооцож олгохоор шийдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар нөөцийн үхрийн мах нэг килограмм нь 15,000, хониных 13,000 төгрөгийн үнэтэй байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна2 цаг 2 минутын өмнөГадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно2 цаг 4 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна4 цаг 8 минутын өмнөАялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй5 цаг 8 минутын өмнөУран бүтээлч багш нар 15 дахь удаагаа үзэсгэлэнгээ нээлээ5 цаг 58 минутын өмнөМаргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ6 цаг 8 минутын өмнөМонголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна7 цагийн өмнөДунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ7 цаг 8 минутын өмнөМ-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа8 цаг 8 минутын өмнө2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв4 сар 9. 12:43Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй4 сар 8. 15:55ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ4 сар 8. 15:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.