Дунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ


4-р сарын 9
16 цаг 35 минут

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Байгаль Орчны Газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Туул голын сав газрын захиргааны улсын байцаагч нар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Нарны хороолол орчимд төсөл хэрэгжүүлж буй “Лонсин Монголиа” ХХК нь барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа Дунд гол руу шавхаж байсныг илрүүлж, таслан зогсоолоо. 

Тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл, холбогдох гэрээг байгуулаагүй зөрчил илэрч, хуулийн холбогдох заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна1 цаг 58 минутын өмнөГадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно2 цаг 1 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна4 цаг 5 минутын өмнөАялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй5 цаг 5 минутын өмнөУран бүтээлч багш нар 15 дахь удаагаа үзэсгэлэнгээ нээлээ5 цаг 55 минутын өмнөМаргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ6 цаг 5 минутын өмнөМонголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна6 цаг 56 минутын өмнөДунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ7 цаг 5 минутын өмнөМ-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа8 цаг 5 минутын өмнө2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв4 сар 9. 12:43Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй4 сар 8. 15:55ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ4 сар 8. 15:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.