Монголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна


4-р сарын 9
16 цаг 44 минут

Төв аймгийн Зуунмод хотод ССАЖЗЯ-ны захиалгаар Монголын археологи, угсаатны үндэсний музейг бүтээн байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Тус музейг олон улсын түвшинд хүрсэн шаардлага хангасан барилга байгууламж бүхий сэргээн засварлах, судлан шинжлэх лабораторийн хамт ашиглалтад оруулснаар археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин сайжрахын зэрэгцээ боловсрол, шинжлэх ухааны танин мэдэх олон талт нээлттэй орон зай бий болж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг музейн барилгын ажлын явцтай өчигдөр очиж танилцлаа. Энэ үеэр тус музейг ашиглалтад оруулах Ажлын хэсгийг хавсран хариуцагч, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун танилцуулахдаа, "Анх музей байгуулах шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргасан. Тус музей олон улсын стандартад нийцсэн лаборатори, хүүхдийн музей, номын сан зэргээс бүрдэх юм. Биет болон биет бус өвийг судлах, засварлах, сурталчлах цогц төв болох бөгөөд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой” гэдгийг тодотгож байв. 

Музейн барилгын гүйцэтгэл, инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна заслын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад албаныхан оролцож, барилгын ажлын явц, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцжээ.

Энэхүү музей, лабораторийг ирэх оны эхний хагас жилд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд одоогоор 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг “Чингис хаан” үндэсний музей мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна1 цаг 59 минутын өмнөГадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно2 цаг 1 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна4 цаг 6 минутын өмнөАялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй5 цаг 6 минутын өмнөУран бүтээлч багш нар 15 дахь удаагаа үзэсгэлэнгээ нээлээ5 цаг 55 минутын өмнөМаргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ6 цаг 6 минутын өмнөМонголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна6 цаг 57 минутын өмнөДунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ7 цаг 6 минутын өмнөМ-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа8 цаг 6 минутын өмнө2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв4 сар 9. 12:43Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй4 сар 8. 15:55ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ4 сар 8. 15:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.