2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв


4-р сарын 9
12 цаг 43 минут
2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд өнөөдөр /2026.04.09/ 09.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/05819 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02205 дугаар магадлалтай, С-ийн нэхэмжлэлтэй, Д-д холбогдох иргэний хэргийг хариуцагч Д-н гаргасан гомдлоор хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С, хариуцагч Д нар нь шүүхийн шийдвэрээр гэр бүл салж, 5, 11-р ангийн хоёр хүүхдийн асран хамгаалагчаар ээж Д-г тогтоожээ. Харин хамт амьдарч байсан дундын өмчлөлийн орон сууцыг Г.С-ийн өмчлөлд үлдээж, Д-д 62.2 сая төгрөг олгох анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Гэвч Д нь 62.2 сая төгрөгөөр орон сууц авах боломжгүй учир байрыг чөлөөлж өгөөгүй. Хоёр хүүхдийн асран хамгаалагчаар ээжийг нь тогтоосон атлаа амьдарч байсан орон сууцыг аавд нь үлдээх шийдвэр гаргаж, хүүхэд хувийн орон зайгаа хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд шилжүүлж өгөхийг хүсэж гомдол гаргасныг Д-н өмгөөлөгч Эрдэнэхүү танилцуулав.

Хоёр хүүхдийн ээж иргэн Д нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учир эцэг С нь шийдвэрлүүлэхийг хүсэж буй юм.

Шүүгч, Хүүхдүүдийн асран хамгаалагч ээж нь байрнаас гарахад хүүхдүүд яах вэ? Шүүхээр тогтоогдсон асрамжлагч хамт байх ёстой шүү дээ. С, Г хоёр хүүхдээ бодож байгаа бол эвлэрэх талаар бодож үзсэн үү? 

Иргэн С, Миний хувьд хүүхдүүдээ бодоод эргэж нийлье, хамт амьдаръя гэсэн боловч хүлээж авдаггүй. Би хүүхдүүдийн тэтгэлгийг хуулийн дагуу өгч байгаа. Би орон байргүй, ах дүүгийнхээрээ амьдарч байна. Сургуулийн ойролцоох байрандаа хүүхдүүдтэйгаа амьдаръя гэхэд гардаггүй.

Иргэн Д, Манай хоёр хүүхэд гэртээ 500 м-ийн зайтай ойрхон сургуульд сурдаг. Бид гурав энэ байрнаас гарвал хүүхдүүдийн хичээл сургуульдаа явахад хүндрэл үүснэ гэв.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн, гаргасан тогтоолыг танилцуулж байна.

ШҮҮХИЙН ТОГТООЛД, Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч С орон сууцыг чөлөөлөх шаардлага тавихад хариуцагч Д 62.2 сая төгрөгийг төлөөгүй учир орон сууцыг чөлөөлөхгүй гэсэн. Уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна. Хоёрдугаарт, Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүхийн шийдвэр гарах 2025 оны 7-р сарын 9-ний өдөр нэхэмжлэгч С нь Д-д төлөх ёстой байсан 62.5 сая төгрөгийг төлөөгүй байсан. Энэ талаар хариуцагч Д тайлбар гаргасан боловч Шүүхээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна гэж үзлээ.

Төлбөр төлөгдөөгүй байхад давж заалдах шатны шүүхээр төлбөр төлөгдсөн гэж дүгнэж, анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байна. Энэ үндэслэлээр шийдвэр, магадлал хүчингүй болж байна.

Түүнээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтаар:

  • Гэрлэлт цуцалсан шийдвэрээр хоёр хүүхдийг эх Д-ийн асрамжинд үлдээсэн.
  • Гэтэл эцэг С нь орон сууцыг хүүхдүүдээс биш, зөвхөн эх Д-с чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Хүүхдүүд эхийн асрамжинд үлдсэн учир эх хоёр хүүхдийг дагуулж явна. Хоёр хүүхдээ эх нь асрамжлахыг С хууль бус гэж үзээгүй бол асран хамгаалагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй.

Энэ үндэслэлээр шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд хүүхдүүдийн эцэг С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргалаа. 

Хуулийн бус үгээр хэлбэл, орон сууцыг чөлөөлүүлэх эцэг С-ийн нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхээс эх нь хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болно хэмээн үзэн хэрэгсэхгүй болголоо.

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2026.04.09-ний өдөр.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна2 цагийн өмнөГадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно2 цаг 2 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна4 цаг 6 минутын өмнөАялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй5 цаг 6 минутын өмнөУран бүтээлч багш нар 15 дахь удаагаа үзэсгэлэнгээ нээлээ5 цаг 56 минутын өмнөМаргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ6 цаг 6 минутын өмнөМонголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна6 цаг 58 минутын өмнөДунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ7 цаг 6 минутын өмнөМ-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа8 цаг 6 минутын өмнө2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв4 сар 9. 12:43Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй4 сар 8. 15:55ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ4 сар 8. 15:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.