Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна


4-р сарын 9
21 цаг 42 минут

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ардчилал нуран унаж байгааг харж байна хэмээн хэллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Ардчилал нуран унаж байгааг бид бүгд нүдээрээ харж байна. Ямар нөхцөлд байгаагаа хүлээн зөвшөөрцгөөе л дөө. Яагаад бүгд худлаа дүр эсгээд байгаа юм бэ. Төрийн эрх мэдлийг шууд булааж авахаа больсон. Яг ийм аргаар нэг нэгээр нь ямх ямхаар нь ингэж сулруулдаг. Ийм орны жишээ бид мэднэ шүү дээ. Турк, ОХУ гээд бид мэднэ. Гэхдээ үүнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэр чигтээ оролцож байгаа нь үнэхээр харамсалтай байна. Тэр тундаа хуульчид оролцож байгаад чин сэтгэлээсээ харамсаж байна. Хурлын тэмдэглэлд үлдээх ёстой.

Бид энэ хуулийг хэлэлцэж эхэлснээр хожим нь Ерөнхийлөгч ямар асуудлаар, ямар хүрээнд хэрхэн дур зоргоороо аашлахыг таашгүй боллоо

Хожмын Үндсэн хууль судлаач, Засаглалын чиглэлээр ажиллах иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчдэд зориулаад хэдэн асуултыг үлдээе. Би өмнө нь энд сууж байгаа таван хүний 2 нь төрийн тусгай албан хаагч, 3 нь улс төрийн албан тушаалтан байна гээд асуултаа хил хязгаарыг гаргасан. Хоёроос нь хуулийн, гурваас нь улс төрийн асуулт асууна гэсэн. Харамсалтай нь та бүхэн цэвэр улс төрийн байр суурь илэрхийлсэн.  Гэхдээ та нар өөрсдөө хил хязгаараа давчихлаа.

Хожмын Үндсэн хууль судлаачид энэ ажлын хэсэг өөрсдөө ёс зүйн шаардлага хангасан уу гэдгийг харж үзээрэй. Тэр дундаа ҮАБЗ, ҮАБЗ-ийн хоёр албан тушаалтан институц хоорондыг зохицуулах ёстой хүмүүс нэг талд нь гараад ардчиллын дархлааг сулруулаад сууж байгаа нь судлаачийн ёс зүйг давсан уу. Улс төрийн намаас татгалздаг ард түмний эв нэгдлийг илэрхийлэх хүний ажлын алба тэр чигээрээ нэг намынх байж болох уу. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь хэмжээ хязгааргүй байж болох уу. Дүгнэлт хийгээрэй. Үндсэн хууль УИХ-ын тухай хууль хоёр зөрчилдсөн учир ямар нэг хил хязгааргүй, парламент руугаа халдаж байгаа нь зөв үү. Бид энэ хуулийг хэлэлцэж эхэлснээр хожим нь Ерөнхийлөгч ямар асуудлаар, ямар хүрээнд хэрхэн дур зоргоороо аашлахыг таашгүй боллоо. Тодорхой хэмжээнд хил хязгаарт барьдаг байсан нь өнөөдрөөр дуусгавар боллоо. Эрх мэдлийн хяналт тэнцэл, өргөн барьсан процесс нөлөөлсөн үү. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаа дутагдлыг энэ удаагийн сонгогдсон 126 гишүүн тэр дундаа 81 гишүүнээс нэхэж байгаад та бүхэнд баярлалаа. Өнгөрсөн 30 жил та бүхэн ёс зүйн өндөрлөгт байсан бол өнөөдөр бидний амьдрал ийм гунигтай байх ёсгүй байлаа. Та нар үүргээ биелүүлсэн үү. Намайг 1-р ангид байхад л улс төрд байсан ах нар өнөөдөр сууж байна шдэ. Тэгээд өнөөдөр ийм юм яриад биднээс ёс зүй нэхэж байгаадаа ичээч. Та нар бид нарыг утсан хүүхэлдэй болно гэж бодсон, бид тэгээгүй, бид та нарын алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй байгаа та нарыг нойргүй хонуулж байна. Тиймээс бидэнд зориулж ирсэн хууль. Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй" гэсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна2 цагийн өмнөГадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно2 цаг 2 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна4 цаг 6 минутын өмнөАялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй5 цаг 6 минутын өмнөУран бүтээлч багш нар 15 дахь удаагаа үзэсгэлэнгээ нээлээ5 цаг 56 минутын өмнөМаргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ6 цаг 6 минутын өмнөМонголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна6 цаг 58 минутын өмнөДунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ7 цаг 6 минутын өмнөМ-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа8 цаг 6 минутын өмнө2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв4 сар 9. 12:43Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй4 сар 8. 15:55ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ4 сар 8. 15:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.