Гадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно


4-р сарын 9
21 цаг 40 минут

Уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2025 онд өндөр гүйцэтгэлтэй гарсан бол энэ онд тогтворжиж, улмаар Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банкнаас мэдээлэв. 

Дэлхийн эдийн засагт худалдааны тасалдал, геополитикийн зөрчилдөөн хурцадмал хэвээр байсан ч Монголын эдийн засгийн өсөлт 2025 онд 6.9 хувьтай гарлаа. Хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхайн салбар, тэр дундаа үндэсний томоохон уурхай болох Оюу толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэй тэлсэн нь нүүрсний олборлолт саарсан сөрөг нөлөөг саармагжуулж, өсөлтийг голлон тайлбарлаж байна. Бусад салбаруудын хувьд барилга, аж үйлдвэрлэлийн салбарын идэвхжил өндөр байсан бол худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил харьцангуй сул байжээ.

Экспортын орлого өндөр байж, өрхийн орлогын өсөлт тогтвортой байснаар хувийн хэрэглээний өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдлаа. Нөгөө талаас хүнс, эрчим хүчний үнэ өссөн нь инфляц 2024 оны дундаж 6.8 хувиас 2025 онд 8.6 хувьд хүрч өсөх гол шалтгаан болов. Дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, мөн дотоод эрэлт харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа тул эдийн засаг 2027-28 онд дунджаар 5.5 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна гэв. 

Гэвч эдийн засгийн цаашдын төлөвийг сааруулж болзошгүй сөрөг эрсдэлүүд давамгайлсан хэвээр байна гэв. 

  • Гадаад орчны хувьд олон улсын худалдааны төлөв тодорхойгүй хэвээр байх, Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжлэх тохиолдолд Монголын эдийн засгийн гадаад эрэлт сулрах, түүхий эдийн экспорт буурах, үйлдвэрлэлийн зардал болон хэрэглээний үнэ нэмэгдэх, мөн өсөлт удаашрах эрсдэлтэй.
  • Эдийн засгийн дотоод орчны хувьд төсвийн зардал хүлээлтээс давж нэмэгдвэл богино хугацаанд ДНБ-ий өсөлтийг дэмжих боловч гадаад тэнцвэрийг алдагдуулж, инфляцыг эрчимжүүлж болзошгүй гэв. 

Монголын эдийн засгийн төлөв тогтвортой, эерэг хэвээр байгаа ч тодорхой бус байдал нэмэгдлээ" гэж Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв. Тэрээр мөн "Эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, гадаад сөрөг шок үргэлжлэх тохиолдолд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалах нь бодлогын тулгамдсан асуудал болохоор байна. хэмээв.

Энэхүү тайланд эдийн засгийн дархлааг бэхжүүлж, төрөлжилтийг дэмжихийн ач холбогдлыг онцолжээ. Тухайлбал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн хоцрогдлыг арилгах, нэн ховор ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх, мөн гамшгийн бэлэн байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг дурдсан байна.

Тайлангийн тусгай бүлгээр Улаанбаатар хотод аж ахуйн нэгж, иргэд, хөдөлмөр эрхлэгчид төвлөрөх нь хотын бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн өргөн боломжийг бүрдүүлж байгаа талаар авч үзжээ. Гэвч хотын хэт төвлөрөл нь цаашид эдийн засгийн эерэг үр нөлөөг хязгаарлаж болзошгүй тул хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлж, Улаанбаатар хот болон бусад бүсүүдэд илүү тэнцвэртэй хөгжлийг дэмжих нь чухал байна гэжээ. 

 

Эх сурвалж: Дэлхийн банк 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна2 цаг 5 минутын өмнөГадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно2 цаг 7 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна4 цаг 11 минутын өмнөАялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй5 цаг 11 минутын өмнөУран бүтээлч багш нар 15 дахь удаагаа үзэсгэлэнгээ нээлээ6 цаг 1 минутын өмнөМаргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ6 цаг 11 минутын өмнөМонголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна7 цаг 3 минутын өмнөДунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ7 цаг 11 минутын өмнөМ-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа8 цаг 11 минутын өмнө2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв4 сар 9. 12:43Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй4 сар 8. 15:55ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ4 сар 8. 15:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.