М-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа


4-р сарын 9
15 цаг 35 минут

2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр КакаоБанкнаас М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ кредит скорингийн загварыг илүү боловсронгуй болгох, бүтээгдэхүүний зөвлөх үйлчилгээ зэрэг олон чиглэлд талууд хамтран ажиллахаар тохиролцлоо. Нэмж дурдахад, М банк нь М-Си-Эс группийн 2022 оноос эхлэн хөрөнгө оруулж буй Монголын анхны бөгөөд цорын ганц дижитал банк юм.

КакаоБанк нь Тайланд, Индонез зэрэг Зүүн Өмнөд Азийн зах зээлд хамтын ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагаа нэвтрүүлсэн туршлагадаа үндэслэн Төв Азийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд энэхүү түншлэлийн хүрээнд М банк нь олон улсын түншүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлээд зогсохгүй, дижитал банкны олон улсын шилдэг туршлагыг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тусгах боломж бүрдэж байна.

КакаоБанкны зээлийн онооны загвар нь эрсдэлийн удирдлагын системд үндэслэн дунд болон бага зээлийн түүхтэй, зээлийн түүхгүй харилцагчдад 15 их наяд гаруй вонын зээл олгосон бөгөөд хамтын ажиллагаагаар дамжуулан КакаоБанк энэхүү технологи болон туршлагаа Монголын зах зээлд хуваалцах юм.

Монгол Улсын интернэт хэрэглээний түвшин, санхүүгийн дэд бүтцийн хөгжлөөс хамааран дижитал банкны салбар хөгжих бүрэн боломжтой зах зээл юм. Гэвч хэрэглээний дундаж нас 31.5 байгаа нь хүн амын зээлжих онооны үнэлгээ хийхэд хангалттай санхүүгийн түүхгүй байх магадлалыг бий болгож байна. Иймд хоёр байгууллагын хамтралын дүнд алтернатив кредит скоринг-д суурилсан шинэ зээлийн үнэлгээний системийг хамтран хөгжүүлэх боломжийг нээж байна. Түүнчлэн КакаоБанк нь харилцаа холбоо, санхүү, жижиглэн худалдаа гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг М-Си-Эс групптэй хамтран Монголын зах зээлд тохирсон алтернатив кредит скоринг моделийг хөгжүүлж, Монгол Улсын дотоодын санхүүгийн тогтолцоонд инновацлаг экосистемийг бий болгохоор төлөвлөж байна.

М-Си-Эс Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мягмаржав "КакаоБанктай хамтран ажилласнаар Солонгосын тэргүүлэгч, дижитал банкны шинэлэг технологи, санхүүгийн туршлагыг Монголдоо нэвтрүүлэх боломж бүрдэж буй бөгөөд стратегийн түншлэлийг бэхжүүлж, банк, санхүүгийн салбарт шинэ туршлагыг нэвтрүүлж буйд таатай байна" хэмээн онцоллоо.

М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Энэхүү стратегийн түншлэл нь Монголын санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоож, илүү хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдийг харилцагчдадаа хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж тэмдэглэв.

КакаоБанкны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнг "КакаоБанкны технологи, эрсдэлийн удирдлагын тогтолцоог Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлснээр Монгол иргэдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах, Монгол Улсын дижитал санхүүгийн инновацыг хурдасгахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Цаашлаад энэхүү хамтын ажиллагаа нь бидний Төв Азийн зах зээлд нэвтрэх үндэс суурийг тавьж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх том боломж гэж харж байна" хэмээн онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна2 цаг 3 минутын өмнөГадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно2 цаг 6 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна4 цаг 10 минутын өмнөАялал жуулчлал дэмжих хөнгөлөлттэй зээл олголтод ССАЖЗЯ оролцохгүй5 цаг 10 минутын өмнөУран бүтээлч багш нар 15 дахь удаагаа үзэсгэлэнгээ нээлээ6 цагийн өмнөМаргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ6 цаг 10 минутын өмнөМонголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна7 цаг 1 минутын өмнөДунд гол руу барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа шавхаж байжээ7 цаг 10 минутын өмнөМ-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа8 цаг 10 минутын өмнө2 хүүхдийг ээжид, орон сууцыг аавд үлдээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэв4 сар 9. 12:43Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй4 сар 8. 15:55ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ4 сар 8. 15:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.