Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй


4-р сарын 8
15 цаг 55 минут

Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүйДэлхийн хэмжээний энтертайнмент контент үйлдвэрлэгч NBCUniversal-ын албан ёсны формат болох “TOP CHEF” реалити, хоолны шоу нэвтрүүлэг Монгол Улсад бүтээгдэхээр боллоо. NTV телевиз болон Nomadia Pictures-ийн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь Холливудын стандартаар, шилдэг уран бүтээлчид, мэргэжлийн зураг авалтын багуудын оролцоотойгоор хийгдэх бөгөөд Монголын медиа салбарт нэгэн шинэ хуудсыг нээх зорилго тавьж байна.

Мэргэжлийн тогооч нарын гал гарсан өрсөлдөөн

“Top Chef Mongolia” бол зүгээр нэг шоу нэвтрүүлэг биш. Энэ бол мэргэжлийн тогооч нарын 100,000,000 төгрөгийн шагналын сангийн төлөөх ур чадвар, хурд хүч, тэсвэр тэвчээр болон сэтгэл зүйг сорьсон ширүүхэн өрсөлдөөн байх болно.

Сая сая үзэгчдэд хүрэх цогц контент

Уг реалити шоу тун удахгүй NTV телевиз, Univision Mongolia, LookTV, DDish платформуудаар дамжуулан улс орон даяар сая сая үзэгчдэд хүрнэ. Үзэгчид мэргэжлийн гал тогооны халуун уур амьсгал, оролцогчдын өөр өөр зан төрх, өрсөлдөөний хурц агшнуудаас гадна тэдний амьдрал, карерын сонирхолтой түүхүүд, даалгавар сорилуудаар бүтээгдэх шинэ жор, амтат хоол бэлтгэх явцыг дуу дүрсний хамгийн өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой.

Нийгмийн хариуцлага

Мөн энэхүү контент нь зөвхөн хоолны шоу бус нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй хандлага, хоол хүнсний хог хаягдлыг бууруулах гэх мэт чухал асуудлуудыг дэвшүүлэн шийдэл гаргах зорилго агуулж буйгаараа онцлогтой. Бид нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөж, бодит өөрчлөлт хийхийг зорьж байна.

БҮРТГЭЛ БОЛОН ХАМТЫН АЖИЛЛАГАА

“TOP CHEF MONGOLIA” төслийн баг оролцох хүсэлтэй тогооч нар болон хамтран ажиллах брэндүүд, байгууллагуудыг урьж байна.

  1. Тогоочоор оролцох хүсэлтэй бол:

Хэрэв та өөрийн ур чадвараа дэлхийн хэмжээний талбарт сорьж, шилдэг нь гэдгээ батлахыг хүсвэл дараах сувгаар бүртгүүлнэ үү:

  1. Спонсор, хамтран ажиллах байгууллагууд:

Дэлхийн алдартай форматаар дамжуулан өөрийн брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хоногшуулахыг хүсвэл:

Төслийн албан ёсны трэйлер үзэх: ЭНД ДАРНА УУ

https://www.facebook.com/reel/925186963634801

NTV ТЕЛЕВИЗ & NOMADIA PICTURES 2026 он

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй2 цаг 14 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ2 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна2 цаг 17 минутын өмнөЗөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ2 цаг 17 минутын өмнөТөлөвлгөөт бус, иргэдийн өргөдөл гомдлоор хийх хяналт, шалгалт хэвийн үргэлжилнэ2 цаг 18 минутын өмнөЕрөнхий сайд албан даалгавар бүхий 49 үүрэг чиглэлийг сайд нарт өгчээ2 цаг 19 минутын өмнөД.Мөнхтогтох: Хачигт хазуулсан бол яаралтай мэргэжлийн байгууллага, эмчид хандаарай2 цаг 21 минутын өмнөМонголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна2 цаг 23 минутын өмнөТөрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглож, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэгт нь цахимаар ажиллахыг үүрэг болголоо2 цаг 24 минутын өмнөЦ.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулж хүүгүй урт хугацаатай зээл олгох шийдвэрийг гаргалаа2 цаг 30 минутын өмнө126:1 Эвийн хүч4 сар 7. 16:30“Виз гаргаж өгнө“ гэж 491 иргэнийг хохироосон этгээдээс 3.2 тэрбум төгрөг гаргуулж, хохирогчдод олгохоор болжээ4 сар 7. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.