Улсын ерөнхий прокурорын газарт 2026 оны нэгдүгээр улиралд прокурортой холбогдуулан гаргасан 170 өргөдөл, гомдол иржээ. Эдгээр гомдлын 21.7 хувь нь прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байсан аж. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ.
Прокурорын сахилга. хариуцлага, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буурсан байна.
Эх сурвалж: УЕПГ

Сэтгэгдэл бичих