Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Засгийн газрын өнөөдрийн /2026.04.08/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр, Засгийн газраас санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд хоёр том ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эхнийх нь, 2026 онд хийхээр төлөвлөсөн 9376 салбарын төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг өнөөдөр цуцаллаа. Харин төлөвлгөөт бус болон иргэдийн өргөдөл гомдлоор, мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотойгоор хийгдэх хяналт, шалгалтын ажлууд хэвийн үргэлжилнэ.
Төлөвлөгөөт 9376 хяналт шалгалтын ажлыг цуцалснаар иргэд, бизнес эрхлэгчдэд учрах дарамт, чирэгдэл, тодорхойгүй байдлыг халах ач холбогдолтой. Ингэснээр нэг талаас төрийн байгууллагын албан хаагчдын ажлын хиймэл ачааллыг бууруулах, хамгийн гол нь бизнес эрхлэгчдийг дэмжих, байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх боломж олгох зорилгоор Засгийн газраас энэ шийдвэрийг гаргасан.
Хоёрдугаарт, Төрийн албан хаагчдыг тайлангаас чөлөөлөх зорилгоор төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, төрийн байгууллагын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ахиц гарах тогтоол батлагдлаа.

Сэтгэгдэл бичих