Д.Мөнхтогтох: Хачигт хазуулсан бол яаралтай мэргэжлийн байгууллага, эмчид хандаарай


4-р сарын 8
15 цаг 48 минут

Завхан аймагт хачигт халдвар, тэр дундаа хачигт риккетсиозын байгалийн голомт идэвхтэй бөгөөд хүний өвчлөл бүртгэгддэг.


Хачиг идэвхжлийн сар үргэлжилж байгаа бөгөөд Тосонцэнгэл сумд 2, Улиастай суманд 1 хачигт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. 2025 онд хачигт халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн байна. 


Завхан аймаг нь хангайн уулархаг бүсэд оршдог тул хачигт энцефалит болон хачигт боррелиоз өвчний эрсдэл өндөртэй бүс нутагт тооцогддог. Ялангуяа, ой модлог, чийглэг хөрс бүхий Баянтэс, Тэс, Их-Уул, Тосонцэнгэл зэрэг сумдын нутаг дэвсгэр болон Хангайн нурууны орчмоор хачигийн идэвхжил өндөр байдаг.

 

Хачигт хазуулснаас хойш 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, хазуулсан газар толбо үүсэх, тууралт гарах шинж тэмдэг илэрдэг.


Тиймээс хачигт хазуулж, шинж тэмдэг илэрвэл яаралтай Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар болон мэргэжлийн эмчид хандахыг Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтэн, амьтан судлагч Д.Мөнхтогтох зөвлөлөө.


-Хачгаар дамждаг ямар халдварууд байдаг вэ?
-Манай улсад хачгаар дамждаг 3 төрлийн халдвар бүртгэгддэг. Халдвар агуулсан малын хачигт хазуулахад хачигт риккетсиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин, халдвар агуулсан ойн хачигт хазуулахад хачигт боррелиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин, хачигт энцефалит гэдэг вирусээр үүсгэгддэг өвчин тусна.


-Бусад төрлийн амьтдаас халдвар дамждаг уу?
-Мал ба зэрлэг амьтдын дунд хачгаар халдвар тархаж, байгаль дээр голомт үүсгэдэг. Мал, амьтдад халдварын шинж тэмдэг бүдэг илэрдэг бол, халдвартай мал, амьтны цус сорсон хачиг халдвар дамжуулдаг. Өөрөөр хэлбэл ойн хачгаар дамждаг халдвараар өвчилсөн үхэр, ямааны түүхий сүү, цусыг уухад хүнд халдвар дамждаг.


-Хачгаар дамжих халдваруудаар хэн өвчилдөг вэ?
-Бүх насныхан өвчлөх боловч 1-9 насны хүүхдүүдийн дунд илүүтэй тохиолддог.
Завхан аймагт сүүлийн гурван жилд бүртгэгдсэн өвчлөгсдийн 54,9 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт өвчлөгсдийн 11 хувийг малчид эзэлдэг. Малын хачиг нь 3 дугаар сарын сүүлчээс идэвхждэг тул жил бүрийн 4-5 дугаар сард өвчлөл хамгийн өндөр байдаг.


-Хачгаар дамжих халдваруудын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
-Ихэвчлэн толгойн үсэнд хачиг шигдэж, шарх үүсгэнэ. Ойролцоох тунгалгийн булчирхай цочиж хөндүүрлэнэ.
Хачиг шигдсэнээс хойш 3-7 хоногийн дараа халуурна. Хэсэг газар эсвэл бүх биеэр арьсан дээр гөвдрүүт тууралт гарна. Хачиг шигдсэн шарх анихгүй удна. Толгой өвдөнө, нүд улайна.

Тиймээс хачигт хазуулснаас хойш дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмч, мэргэжлийн байгууллагуудад хандахыг дахин зөвлөж байна.


-Хачгаар дамжих халдвараас яаж сэргийлэх вэ?
-Хээр зорчихдоо ойд орох бол ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах. Хувцсанд хачиг орвол авч хаях. Биед шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж зөв авахуулах. Ямаа, үхрийн түүхий сүү, мах, цус, хэрэглэхгүй байх. Тод өнгийн хувцас өмсч, хачиг наалдсан бол авч хаях. Хаврын улиралд толгойн үсэнд хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгах.

 

Хачигт хазуулсан бол эмнэлэгт яаралтай хандах. Хачигт энцефалитын байгалийн голомтот ойн бүсэд амьдардаг, тогтмол зорчдог, ажил эрхэлдэг бол вакцин тариулахыг зөвлөж байна.

-Танайхаас хачигт халдварын судалгаа хийдэг үү?

-Жил бүр хачигт халдварын судалгааг тогтмол бүсчилсэн байдлаар хийж байна. Энэ жилийн эхний судалгааг аймгийн урд бүсийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй суманд 4-р сарын 13-аас эхлэн хийхээр төлөвлөж байна. Мөн хачигт халдварын тохиолдол бүртгэгдсэн хойд сумуудын ойн бүсэд амьдардаг иргэдэд хачигт халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг тогтмол өгч байна. 
-Танд баярлалаа. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй2 цаг 20 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ2 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна2 цаг 22 минутын өмнөЗөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ2 цаг 23 минутын өмнөТөлөвлгөөт бус, иргэдийн өргөдөл гомдлоор хийх хяналт, шалгалт хэвийн үргэлжилнэ2 цаг 23 минутын өмнөЕрөнхий сайд албан даалгавар бүхий 49 үүрэг чиглэлийг сайд нарт өгчээ2 цаг 25 минутын өмнөД.Мөнхтогтох: Хачигт хазуулсан бол яаралтай мэргэжлийн байгууллага, эмчид хандаарай2 цаг 26 минутын өмнөМонголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна2 цаг 29 минутын өмнөТөрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглож, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэгт нь цахимаар ажиллахыг үүрэг болголоо2 цаг 30 минутын өмнөЦ.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулж хүүгүй урт хугацаатай зээл олгох шийдвэрийг гаргалаа2 цаг 35 минутын өмнө126:1 Эвийн хүч4 сар 7. 16:30“Виз гаргаж өгнө“ гэж 491 иргэнийг хохироосон этгээдээс 3.2 тэрбум төгрөг гаргуулж, хохирогчдод олгохоор болжээ4 сар 7. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.